
Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн чуулга болон Киргизстан, Пакистан, Орос, Тажикистан, Узбекстан, Энэтхэг, Беларусь зэрэг улсын цэргийн хүчний найман чуулга оролцож, урлаг соёл гайшгийг үзэгч олны хүртээл болгосон байна. Эдгээр найман улсын Цэргийн чуулга өөр өөрийн улсын дуу хуурыг эгшиглүүлэхийн зэрэгцээ хамтдаа “Энх тайваны уриа”-г хөгжмийн аялгууг тоглосон юм. Энэхүү тоглолтоор ШХАБ-ын гишүүн орнууд бүс нутаг, дэлхийн энх тайвныг бататгахын төлөө тууштай ажиллаж байгааг харууллаа.

Шанхайн Хамтын ажиллагааны цэргийн наадмыг 2014 оноос эхлэн зохион байгуулснаар ШХАБ-ын соёл урлагийн нэгэн арга хэмжээ болсон бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын цэрэг армийн дарга, байлдагчдын найрсаг хамтын ажиллагааны гүүр болжээ.












