Хятадын номын 26 дахь үзэсгэлэнгийн нэг хэсэг болох “Улаан буйдан” иргэдийн ном унших арга хэмжээ 7 дугаар сарын 28-ны өдөр боллоо.
Уг арга хэмжээг Хятадын хэвлэл мэдээлэл, Радио Телевизийн товчоо, Бугат хотын Ардын засгийн газар, Хятад улсын хэвлэл мэдээллийн группээс зохион байгуулж, Хятадын хүүхдийн алдарт уран зохиолч Сао Вэньшюань, Өвөр Монголын ном цуглуулах нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч Фэн Жуанью нар оролцож санал бодлоо солилцсон байна.
Мөн Өвөр Монголын соёлын онцлог, Үндэстний соёл, тал нутгийн соёл зэрэг Өвөр Монголын онцлогийг товойлгож, нам, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт ярилцжээ. Олон түмнийг ном бичигтэй ойртуулах үүднээс зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээний үеэр 8 хэсэг ярилцлага хийх юм байна.
“Улаан буйдан” арга хэмжээг 2012 оны 6 дугаар сараас эхлэн зохион байгуулж, Хятад улсын номын үзэсгэлэн, Бээжингийн номын захиалгын хурал, Жансүү мужийн номын үзэсгэлэн, Үүхан, Ханжөү, Ши Жажуань зэрэг газарт 15-н удаа 81-н хэсэг зохион байгуулжээ.
