Их Британий эдийн засагч, Их Британий парламентын "Нэг бүс нэг зам", "Хятад, Пакистаны эдийн засгийн хонгил" ажлын хэсгийг үүсгэн байгуулагч профессор Афтаб Сиддикуй саяхан манай сэтгүүлчид ярилцлага өгч, Хятад улс "COVID-19"-ийн халдвартай тэмцсэн арга туршлага нь дэлхий нийтэд туслалцаа үзүүлэх болно. Хятад улс төдийгүй дэлхий дахины эдийн засагт үзүүлэх нөлөө нь богино хугацааных юм гэж хэллээ.
Афтаб Сиддикуй профессор:
- Хятадын засгийн газрын"COVID-19"-ийн халдвартай тэмцэх арга туршлагаас олон орон суралцаж байна. Энэ нь дэлхийн нийтээрээ коронавирустэй тэмцэх тэмцэлд ялалт байгуулахад тустай юм. Хятад улсын засгийн газрын туршлага нь олон оронд тус болж байна. Тэд нар ч үүнтэй адил бодлого хэрэгжүүлж, эмчилгээний хяналт тавих адил арга хэрэглэн, сурталчилгааны адил бодлого хэрэгжүүлж коронавирусын халдварыг таслан зогсоохоор ажиллаж байна гэсэн байна.
Афтаб Сиддикуй профессор басхүү:
- Хятадын засгийн газар халдварт өвчинтэй тэмцэх амлалт хийж, итгэлтэй байж, асар их хөрөнгө оруулалт хийн, дэлхий дахинд чухал их хувь нэмэр оруулсан юм. Хятадын засгийн газар болон ард түмний итгэл зоригтой тэмцсэнээр үе шатны чанартай үр бүтээл гаргасан юм. Хятадын засгийн газар халдварт вирусыг дарах итгэлтэй байж, шийдэмгий ажилласан. Мөн янз бүрийн эх баялгаар хангаж байсан учир шинээр оношлогдох өвчтөн болон нас баралтын хэмжээг ихээр бууруулсан юм. Хятадын засгийн газар мэдээллийг хуваалцах тал дээр ил тод байж, дэлхийн хэмжээнд хэлхээ холбоо барих зам сувгийг нээлттэй байгуулан халдварт өвчинтэй тэмцсэн туршлагаа хуваалцсан байна. Иймээс Хятадын засгийн газар бүх хүчээ дайчлан ажилласан гэж би үзэж байна гэж илэрхийллээ.
