solongonews
Хунань мужид нэг сая хүнийг ядуурлаас гаргав
2019-05-01 20:49
Хунань мужид нэг сая хүнийг ядуурлаас гаргав.

БНХАУ-ын төв хэсгийн Хунань мужид өнгөрсөн оны байдлаар 1.3 сая хүнийг ядуурлаас гаргасан тухай “Синьхуа” мэдээлэв. Мужийн Ядууралтай тэмцэх хорооны ээлжит хуралдааны үеэр онцолсноор  мужийн 17 суурингийн ядуу, орлогогүй иргэдэд туслах арга хэмжээ авчээ.
Үүний сацуу мужийн хэмжээнд ядууралтай тэмцэх арга хэмжээний дүнд 2013 оноос хойш өнөөг хүртэлх зургаан жилийн хугацаанд 6.8 сая хүнийг ядуурлаас гаргасан бөгөөд цаашид энэ тоог 10 сая хүргэнэ хэмээн мэдэгдэж байна. БНХАУ 2020 он гэхэд ядуурлыг бүрмөсөн арилгаж, амьдралын баталгаатай, орлоготой дундаж давхаргыг бий болгохоор зорьж байгаа бөгөөд үүнд чиглэсэн арга хэмжээг Засгийн газар, орон нутгийн удирдлага авч байна.
Энэ дашрамд өгүүлэхэд, Хунань мужид сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, үүнийг дагасан ажлын байр олноор бий болж байгаа нь ядууралтай тэмцэхэд эерэгээр нөлөөлж байгааг орон нутгийн удирдлага онцолж буй. Тухайлбал, тус мужийн Жан Жиажиэ цэцэрлэгт хүрээлэн дотоодын болоод гаднын жуулчдын зорин очдог аяллын алдартай чиглэл болсон билээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл