solongonews
Гадаад иргэн БНХАУ-ын виз мэдүүлэх заавар
2024-02-26 11:57
Гадаад иргэн БНХАУ-ын виз мэдүүлэх заавар

        2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас БНХАУ-д виз мэдүүлэх шаардлагуудыг шинэчилсэн бөгөөд виз мэдүүлэгч нь дараах алхмаар виз мэдүүлнэ:

Алхам 1: Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг бэлдэх (үндсэн материал + бусад нэмэлт материал)

Алхам 2: https://cova.cs.mfa.gov.cn хаягаар нэвтэрч визний анкетыг онлайнаар бөглөх.

Алхам 3: Виз мэдүүлэгч иь материал хүлээн авах ажлын цагын дагуу өөрийн биеэр Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж бүх материалаа өгч виз мэдүүлэх ба зааврийн дагуу визний хураамж төлнө.

Алхам 4: Визний хариу гарсны дараа Элчин сайдын яамнаас заасан хугацаанд ирж визний хариугаа авна.

Алхам бүрийн тодорхой шаардлага:

1. Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг бэлтгэх:

Виз мэдүүлэх материалыг дараах шаардлагын дагуу бэлтгэнэ үү.

(1) Үндсэн материал

1. Паспортын эх хувь, хуулбар: Паспорт нь 6 сараас дээш хүчинтэй байх, 1-ээс доошгүй визний хоосон хуудастай байх; Паспортын нүүр хуудасны хуулбар болон 4 дэх хуудасны хуулбар 1 хувь.

2. Цээж зургийн цаасан ба цахим хувилбар: Заасан стандартын шаардлага хангасан ойрын хугацаанд эгц урдаас авхуулсан, өнгөт, малгай өмсөөгүй цээж зураг 1 хувь,  мөн тухайн зургийг CD-н дээр буулгасан байх шаардлагатай.

3. Хууль ёсны зорчих зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл (гуравдагч улсын иргэнд хамаарна): Хэрэв та Монгол Улсын иргэншилтэй биш бол Монгол Улсад хууль ёсны зорчих зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, ажиллах, суралцах хүчин төгөлдөр нотлох баримт, хүчинтэй виз эсхүл хуулбарыг.

4. Хуучин БНХАУ-ын гадаад паспортын эх хувь эсвэл БНХАУ-ын визний эх хувь (БНХАУ-ын иргэншилтэй байсан, дараа нь гадаадын иргэншилтэй болсон хүмүүст хамаарна): Хэрэв та анх удаа БНХАУ-ын виз мэдүүлж байгаа бол хуучин БНХАУ-ын паспортын эх хувь, хуулбарыг өгөх шаардлагатай. (паспортын нүүр хуудас хуудас); Хэрэв өмнө нь БНХАУ-ын виз авч байсан бол Гадаадын шинэ паспортaap БНХАУ-ын виз мэдүүлэхдээ гадаад паспортын эх хувь, өмнө нь авсан БНХАУ-ын визний хуулбарыг (шинэ паспорт дээр бичигдсэн нэр нь хуучин паспорт дээрх нэртэй зөрүүтэй бол, холбогдох албан ёсны өөрчлөлтийг бүртгэсэн баримт бичгийг хавсаргана уу) өгөх шаардлагатай.

5. Элчин сайдын яамнаас шаардсан бусад нэмэлт материалууд (Тухайн үед ЭСЯ-ны ажилтны шаардлагын дагуу нэмэлт материал бүрдүүлж өгөх).

(2) Бусад нэмэлт материал

Визийн ангиллаас хамаарч холбогдох материалыг бүрдүүлнэ үү.

 

2. Визний анкетыг онлайнаар бөглөх

Визний анкетыг https://cova.cs.mfa.gov.cn хаягаар нэвтэрч бөглөнө. Онлайн маягтыг зөвхөн Англи эсвэл Хятад хэлээр бөглөнө (бусад хэлээр бөглөж болохгүй). Маягтыг онлайнаар бөглөхдөө холбогдох мэдээллийг тус бүрээр нь бүрэн бөгөөд үнэн зөв бөглөж, зургаа оруулсан байх. Өргөдлийн маягт дахь гол мэдээллийг зориудаар нуун дарагдуулсан, зохиосон, хувийн бус зураг байршуулсан нь материал хяналтын явцад тогтоогдсон тохиолдолд, виз олгохоос татгалзах зэрэг олон үр дагаварт хүргэх боломжтой. Визний өргөдлийн маягтыг хавсралт дахь загвар маягтаас харна уу.

Виз мэдүүлэгч нь онлайн маягтыг бөглөсны дараа баталгаажуулах хуудас болон өргөдлийн маягтыг (бүрэн маягт) хэвлэж, баталгаажуулах хуудас болон маягтын 9-р зүйлд гарын үсэг зурна.

3. Товлогдсон цагт өөрийн биеэр Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж виз мэдүүлнэ

Виз мэдүүлэгч нь товлогдсон цагт өөрийн биеэр Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж виз мэдүүлнэ, визний материалыг хянуулж, баталгаажуулсны дараа виз мэдүүлэгчид зааврийн дагуу төлбөр төлнө.

Манай Элчин сайдын яам нь виз мэдүүлэгчийн материалыг зөвхөн тухайн цаг товлогдсон өдөр нь хянаж хүлээн авах бөгөөд цаг товлоогүй тохиолдолд хүлээж авахгүй болно.

Та өөрийн эрүүл мэндийн төлөө ирж виз мэдүүлэхдээ амны хаалт зүүнэ үү, маск зүүгээгүй бол зааланд орох боломжгүй болно.

4. Визний хариу гарсны дараа виз мэдүүлэгчид заасан хугацаанд Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж хариугаа авна.

Анхаарах зүйлс

1.Визний хариу гарсны дараа виз мэдүүлэгчид заасан хугацаанд Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж хариугаа авна.Урьдчилан холбогдохгүйгээр ЭСЯ-нд ирэхгүй байхыг анхаарна уу.

2.Дипломат паспорт эзэмшигч мөн дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн хувийн хэргээр зорчих виз мэдүүлэхэд цахим шуудан илгээх, эсхүл лавлах утас руу залгаж Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдоно уу.

Консулын баримт бичгийн цахим шуудан:  ulaanbaatar_hr@csm.mfa.gov.cn

Консулын хэлтэс цонхны цаг:Даваа-Баасан гарагуудад 09:30-12:00 (баримт бичиг хүлээн авах)

Даваа, Лхагва, Баасан гарагуудад 15:00-16:30 (баримт бичиг хүлээн авах)

Консулын баримт бичгийн лавлах утас:70100110.

Консулын баримт бичгийн лавлах утас: Даваа-Баасан гарагуудад 09:30-12:00, 15:00-18:00.

Хавсралт: Виз мэдүүлгийн маягт (visa application sample).pdf

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mn.china-embassy.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл