solongonews
Дөрвөн зүг найман зовхисоос зочид айлчилна
2021-08-26 11:39
Чюань Жөүгийн цуврал түүхийн дурсгалт өв нь XIV-XIV зууны үед Хятадад амжилттай хэрэгжиж байсан гадаад худалдааны системийг бүрэн тодруулж, олон тал хамтдаа цэцэглэн хөгжиж байсан далайн худалдааны уламжлалыг гэрчилсэн байдаг.

Төгөлдөржин сайжирсаар байгаа өв соёлын менежмент болон дэлгэн үзүүлэлтийн түвшин нь дэлхийн өвд амжилттай бүртгүүлэх үндэс суурийг тавьж өгдөг. Соёлын өвийн хамгаалалт болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн харилцан ашигтай хамтын хөгжилд туршлага хангасаар байна. Ирээдүйд Чюань Жөү нь соёлын өвийг хамгаалах байнгын, урт хугацааны механизмыг боловсруулж, соёлын үнэт зүйлсийг илүү сайн хамгаалж, өвлүүлэн, зохистой ашиглах болно.

“Чюань Жөү:

- Сүн ба Юань гүрний үеийн Хятадын олон улсын далайн худалдааны төв”-ийг 07-р сарын 25-ны өдөр “Дэлхийн өвийн жагсаалт”-д амжилттай бүртгүүлсэн. Энэ нь Хятад улсын 56 дахь “Дэлхийн өв” болжээ.

Чухам яагаад “Чюань Жөү” гэж?

              Далайн худалдааны хүртээмжтэй уламжлалын гэрч

   ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 44-р чуулганы тогтоолоор “Чюань Жөү:

- Сүн ба Юань гүрний үеийн Хятадын олон улсын далайн худалдааны төв” нь түүхэн тодорхой хугацаан дахь боомтын хотын өвөрмөц, гайхалтай орон зайн бүтцийг тусгасан. Үүнд, 22 өв дурсгалын цэг нийгмийн бүтэц, засаг захиргааны тогтолцоо, зам тээвэр, үйлдвэрлэл, худалдааны соёлын олон чухал элементүүдийг хамарсан. Эдгээр нь Чюань Жөүг МЭ X-XIV зууны үеийн Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн худалдааны сүлжээн дэх тэнгисийн худалдааны төв болгон хөгжүүлсэн төдийгүй Зүүн Ази, Зүүн Өмнөд Азийн эдийн засаг, соёлын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан гэж үзжээ. Улмаар Дэлхийн өвийн хороо “Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах конвенцыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж”-д заасан IV стандартын дагуу “Чюань Жөү:

- Сүн ба Юань гүрний үеийн Хятадын олон улсын далайн худалдааны төв”-ийг “Дэлхийн өвийн жагсаалт”-д оруулахаар шийдсэн байна.

БНХАУ-ын Боловсролын дэд сайд, ЮНЕСКО-гийн Хятадын үндэсний хорооны эрхлэгч, Дэлхийн өвийн 44-р чуулганы дарга Тянь Шюэжюнь:

- Энэхүү шийдвэр Дэлхийн өвийн хороо Чюань Жөү хотын Сүн ба Юань гүрний үеийн Хятадын гадаад эдийн засаг, соёлын солилцооны чухал цонх, Торгоны замын чухал зангилаа, Дэлхийн далайн худалдааны төвийн боомтын үлгэр жишээ байсны хувьд гаргасан онцгой үнэ цэнийг нь өндрөөр үнэлж байгааг тодруулсан. Түүгээр зогсохгүй, олон улсын нийгмээс соёл иргэншлийн солилцоо, тогтвортой хөгжлийг дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах тал дээр гаргасан Чюань Жөү төслийн бодит ач холбогдол, түүхэн үнэ цэнийг өндрөөр үнэлж байгааг тодруулсан.

Чюань Жөүгийн цуврал өв нь 22 хэсэг төлөөлөл болохуйц түүхэн дурсгалт газрууд, тэдгээрийн холбогдох орчин, орон зайнаас бүрддэг.

Хятадын Барилгын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн Барилгын түүхийн хүрээлэнгийн дэд захирал Фү Жин:

- 22 хэсэг түүхэн дурсгалт газрууд нь үйл ажиллагаа, орон зай, нийгэм, соёлын хувьд хоорондоо нягт уялдаатай. Бүс нутгийн орон зай, эдийн засаг, нийгмийн системийн дээд түвшний нэгдмэл шинжтэй байдаг. Энэ нь системийн баталгаа, олон талт хамт олон, хотын бүтэц, үйлдвэрлэлийн суурин, зам тээврийн сүлжээ, бүс нутгийн зохион байгуулалт зэргийг багтаасан үндсэн шинж чанаруудыг тодруулж байдаг. Чюань Жөүгийн цуврал өв нь X-XIV зууны үе дэх Хятадын гадаад эдийн засаг, соёлын солилцоонд амжилттай хэрэгжиж байсан гадаад худалдааны системийг бүрэн тодруулж, Чюань Жөүд хуримтлагдан бүрэлдсэн олон талт, хамтын хөгжил бүхий далайн худалдааны уламжлалыг нотолсон байна. Энэхүү уламжлал нь иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн боломжийг бүх нийтээр хуваалцах, салбар, бүс нутаг дамнасан хамтын хөгжил, олон талт соёл иргэншлийн эвтэй, хүртээмжтэй байдлыг эрхэмлэдэг байв. Чюань Жөү нь нээлттэй байдал, харилцан итгэлцэл, яриа хэлцэл, интеграцын ач холбогдлыг түүхэн бодит үйл хэргээр нотолсон. Дэлхий дахинд бүс нутгийн хөгжил, олон улсын солилцооны талаарх Хятадын туршлагыг хангасан. Мөн хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад гаргасан Хятадын хүчин чармайлтыг тодруулж байна гэж ярьлаа.

Дэлхийн эртний хот, амьд эртний хотыг байгуулна

Соёлын өвийн үндэсний товчоо нь Чюань Жөү дэх археологи, соёлын өвийг хамгаалах судалгаа, хүрээлэн буй орчны нөхөн сэргээлт зэрэг Фүжянь муж, Чюань Жөү хотын ажлыг тасралтгүй дэмжсэнээр эрдэм шинжилгээний өндөр үр дүнд хүрсэн. Түүгээр барахгүй, соёлын өвийн менежмент, дэлгэн үзүүлэлтийн түвшинг үр дүнтэй дээшлүүлсэн байна. Үүний зэрэгцээ Олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллага болох түүхийн дурсгалт газруудын зөвлөлтэй хамтран ажиллаж, дэлхийн өвд бүртгүүлэх арга бодлогыг нэмэгдүүлэн, техникийн арга барилыг сайжруулж, дэлхийн өвд амжилттай бүртгүүлэхэд бат бөх үндэс суурь тавьсан байна. Улмаар түүх соёлын Чюань Жөү хотыг бүхэлд нь хамгаалж, бүх бүс нутгийн соёлын өвийг хамгаалах судалгаа, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг уялдуулан хөгжүүлэхэд туршлага хуримтлуулсан байна.

Төлөвлөлт, хамгаалалтын хувьд орон нутаг нь өвийг хамгаалах, удирдах шаардлагын дагуу Чюань Жөүгийн цуврал өвийг дурсгалт өвийн бүс, хамгаалалтын бүс, үзэмжийн хяналтын бүсийг нарийвчлан тогтоож, хатуу удирдлага, хяналт хийн, хотын менежмент дэх өвийн бүсчлэлийн менежмент, хяналтын шаардлагыг нэн тэргүүнд тавих ерөнхий зарчмыг тодорхойлсон байна. Чюань Жөү хотын орлогч дарга Жөү Жэньпин:

- Бид эртний Чюань Жөү хотыг бүхэлд нь өвийн хамгаалалтын бүсэд хамруулж, “Жинхэнэ өнгө төрхөөр нь хамгаалах, идэвхтэй ашиглах, үйлдэл чадавхыг нь сайжруулах, экологийн нөхөн сэргээлт хийх, эх нутгийн хэв маягийг хамтдаа эдлэх” үзэл баримтлалын дагуу экологийн нөхөн сэргээлт, хотын засварын ажил өрнүүлэн, гудамж, замын орчныг сайжруулах, үйл ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг цогц хамгаалалт, шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлж, улмаар оршин амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ түүх соёлын өвийг хамгаалах зорилгодоо хүрч, “Дэлхийн эртний хот, амьд эртний хот”-ыг байгуулахаар хүчин зүтгэж байна гэж илэрхийллээ.

Хууль тогтоомж, дүрэм журмын хувьд “Чюань Жөү дэх далайн торгоны замын түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах дүрэм”-ийг Чюань Жөү хот хууль тогтоох эрх мэдлийг авсны дараа боловсруулсан анхны орон нутгийн хуулийн дүрэм болгосон. 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ. 2018 оны 01-р сараас хойш орон нутгийн засаг захиргаа нь мөн “Чюань Жөү хотын хот суурин газрын гуу жалга, голыг хамгаалах, зохицуулах дүрэм”, “Чюань Жөү хотын Жүн Шань зам дахь гүүрэн барилгыг хамгаалах дүрэм”-ийг боловсруулан хэрэгжүүлсэн. Одоогоор “Чюань Жөү хотын түүх, соёлын нэрт хотыг хамгаалах дүрэм”-ийг боловсруулж байна.

Чюань Жөү хот нь зохицуулалт, механизмын хувьд “Бүс хоорондын болон салбар дамнасан” цуврал өвийн зохицуулалт, менежментийн удирдах багийг байгуулж, хотын захиргаа нь соёлын өвийг хамгаалах явц дахь бүс нутаг хоорондын, салбар дамнасан томоохон асуудлууд, чухал агуулгын талаар ерөнхий хэлэлцүүлэг, шийдвэр гарган, менежментийн арга хэмжээнүүд үр дүнтэй хэрэгжихийг баталгаажуулсан байна.

Үүний зэрэгцээ Чюань Жөү хот өвийг хамгаалах тал дээр “Тавыг хамруулах” системийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, бүх түвшний удирдах албан тушаалтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх цогц үнэлгээний системийг хамруулах, санхүүгийн төсвийг хамруулах, нийгмийн засаглал, аюулгүй байгууллага нэгжийн байгуулалтыг хамруулах, соёл иргэншилт хот, соёл иргэншилт сууринг байгуулах үнэлгээний системийг хамруулах, боловсон хүчний боловсролын тогтолцоог хамруулах зэрэг өвийг хамгаалахад баталгаа хангасан байна. 100 орчим гишүүнтэй өв шинжээчдийн мэдээллийн сан байгуулж, өв шинжээчдийн зөвлөлдөх системийг хэрэгжүүлэв. Мэргэжлийн боловсон хүчний хуваарилалтыг чангатган, улмаар өвийг хамгаалах менежментийн байгууллагад 400 гаруй ажилтан ажилладаг болсон. Жил бүр дор хаяж хоёр удаа мэргэжлийн сургалт явуулдаг болов. Хууль сахиулах механизмыг сайжруулан хуулийн хяналт, хамгаалалтын хүчирхэг сүлжээг бий болгосон байна.

               Хамгаалалт, ашиглалтын урт хугацааны механизмыг байгуулав

     Чюань Жөү хотоос баруун хойд зүгт 70 км-ийн зайд орших Дэхуа шяний Дэхуа туурь нь Сүн, Юань гүрний үе дэх Чюань Жөүгийн дотоод хуурайд борлуулж байсан шаазангийн үйлдвэрийн онцлох төлөөлөгч юм. Энэ нь Сүн, Юань гүрний үеийн Чюань Жөүгийн далайн худалдаанд түшиглэж хөгжсөн бөгөөд хөгжлийн явцад цагаан шаазан эдлэлийн өвөрмөц шинж онцлогийг бүтээжээ.

Фүжянь мужийн Археологийн хүрээлэнгийн захирал, судлаач асан Ли Жянь-Ань:

- Дэхуа дэх шаазангийн үйлдвэр нь Тан улсын сүүл үеэс эхэлж, Сүн болон Юань гүрний үеийн далайн худалдааны хөгжлийн нөлөөнд автан, бүх шяний хэмжээнд өргөжин хөгжсөн. Тэдгээрийн дотроос шяний төв хотын эргэн тойронд хамгийн их төвлөрсөн байдаг. Сүн, Юань гүрний үе /10-14-р зуун/-ийн нийт 29 зуухыг олоод байна. Дэхуа үйлдвэрээс гаралтай олон бүтээгдэхүүн нь гадаадын зах зээлийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж, улмаар Хятадын уламжлалт соёл, шаазангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг гадаад ертөнцөд түгээсэн гэж хэлж байлаа.

Дэлхийн өвд амжилттай бүртгүүлсний дараа хамгаалалт ба ашиглалтын харьцааг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

- Бид жуулчдын тоо, жуулчдын өдөр тутмын болон түр зуурын даацыг хянах, эргүүл шалгалт хийх, жуулчдын үйл ажиллагааг хянах зэрэг арга хэмжээ авч, аялал жуулчлалын менежментийг тасралтгүй явуулан, жуулчдын үйл ажиллагааг удирдаж байна. Мөн өв дурсгалын цэгүүдэд аялал жуулчлалын менежментийн яаралтай тусламжийн төлөвлөгөө боловсруулан, өв дурсгалын аюулгүй байдал, жуулчдын аюулгүй байдлыг хангаж байна. Одоо хотын хэмжээний өв дурсгалын цэгүүдийг хамарсан онлайн захиалгын нэгдсэн платформ байгуулах ажлыг төгөлдөржүүлж байгаа бөгөөд олон төрлийн урьдчилан сэргийлэх системийг бий болгоход анхаарч байна гэж Жөү Жэньпин ярьж байв.

Одоогийн байдлаар Чюань Жөүгийн цуврал өв нь хяналтын бүрэн бүтэн системийг бий болгосон байна. Тус систем дурсгалт өв бүхий хот суурин, уулан газар, далайн эргийн өөр өөр орчин, ургамлын бүтэц, чулууны бүтэц, хөрсний бүтэц бүхий 3 төрлийн орчны дагуу өвийн хадгалалтын байдал, газар орон, байгалийн болон хүний ​​гаралтай нөлөөлөх хүчин зүйл, өвийн аялал жуулчлалд хяналт явуулж, улмаар өвийг хамгаалах, удирдах ажлыг тасралтгүй хөгжүүлэхэд чухал үндэс суурь тавьсан байна.

Нэмж дурдахад, мөн нийгмийн оролцоо чухал юм. Орон нутгийн засгийн газар нь “Соёлын өвөөр иргэдэд үр өгөөж өгөх” үзэл баримтлалын дагуу өвийн хүрээлэн буй байгаль орчныг тохижуулснаар өвийг хадгалах орчныг сайжруулсан төдийгүй, ард иргэдийн үйлдвэрлэл, амьдралын нөхцөлийг ч сайжруулж, иргэдийн хүртээмжтэй мэдрэмжийг нэмэгдүүлсэн байна. Жөү Жэньпин:

- Чюант Жөү хот нь өв залгамжлах үйл ажиллагааг зохион байгуулахыг дэмжиж, өвийн дурсгалт газартай холбоотой соёлын биет бус өвийг хамгаалахыг чухалчлан, өв залгамжлалаар дамжуулан ард иргэдэд өвийг хамгаалахад илүү өргөнөөр оролцох боломж олгож байна. Үүний зэрэгцээ өвийн хамгаалалтыг тосгоны дүрэм журамд оруулах, дүүрэг, сургуулийн хүрээ, аж ахуйн нэгж, айл өрхөд нэвтрүүлэхийг дэмжин, өв соёлыг бүхэл бүтэн нийгмийн хэмжээнд хамгаалан ашиглахыг сурталчилж байна гэж хэллээ.

Чюань Жөү хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Юнли:

- “Дэлхийн өвд бүртгүүлэх”-ийн зорилго нь зөвхөн нэр хүндтэй болохоос илүүтэй хамгаалах, өвлүүлэх нь чухал. Чюань Жөүгийн өвийг дэлхийд амжилттай бүртгүүлсэн нь бахархал, яруу алдраас илүү хариуцлага юм. Дараагийн алхамд бид байнгын болон урт хугацааны механизмыг бий болгож, өвийн төслийн хамгаалалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгон, хамгаалалтын менежментийн тусгай төлөвлөгөөг гаргаж, бүх өвийн дурсгалт газруудын хяналт, өдөр тутмын засвар үйлчилгээний хүрээнд сайн ажиллах болно. Дэлхийн соёлын өвийг хамгаалах тухай үүх түүхийг сайн ярьж, Чюань Жөү, Хятад улс, цаашлаад дэлхий даяар Чюань Жөүгийн түүхэн өв, соёлын үнэ цэнийг мэдрүүлж, үүнээс үүдэлтэй соёлын өвийн үзэсгэлэн, амьдралын сайн сайхан, чанарын гоо үзэсгэлэнг сурталчилна гэж ярьсан юм.

- Хятад улс дэлхийн өвийг хамгаалах, удирдах ажлыг сайн хийх уламжлалаа баримталж, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, дэлхийн соёлын өвийг уламжлан хөгжүүлэх салбарт илүү хариуцлагатай үүрэг хүлээж, дэлхийн олон улс орны соёл иргэншлийн солилцоо, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсаар байх болно гэж Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд, Соёлын өвийн үндэсний товчооны дарга Ли Чюнь илэрхийллээ.

Зохиогч: Нийтлэлийг: ВАН ЖЮЭ, ДИН ЯСҮН, ЖҮН ЗИВЭЙ, ЛЮ ШЯО-ЮЙ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдөр Тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл