solongonews
“Алтан хөрш” хүүхдийн жүжиг Шилийн хотод тоглогдлоо
2019-03-27 17:07
“Алтан хөрш” хүүхдийн жүжиг Шилийн хотод тоглогдлоо.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, алдарт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн олон улсын шагналт зохилоос найруулан бүтээсэн хүүхдийн жүжиг “Алтан хөрш” сүүлийн өдрүүдэд Шилийн хотноо тоглогдож, хүрэлцэн ирсэн бяцхан үзэгчдийг баясгасан байна.

Хүүхдийн жүжиг “Алтан хөрш” нь Хятад, Монгол, Орос гурван улсын судлаач, мэргэжилтнүүд хамтран бүтээсэн 03-13 насны монгол хүүхдэд зориулсан инээдэм шог, дуу бүжгийг хавсаргасан монгол хүүхдийн жүжиг болно. Хөрш айлын эв нэгдлийн тухай өгүүлсэн уг жүжиг нь хүүхдийн урмыг сэргээж, зөв бурууг ялган таних чадварыг нь дээшлүүлэн, муу санаа муу бодлоо таягдаж, сайн сайхны төлөө тэмүүлэхийг уриалсан байна.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.Дашдондог 17 настайдаа “Аргатай гүү” гэх анхны номоо хэвлүүлснээс өнөөдрийг болтол “Чулуун домог”, “Хар хэрээний цагаан түүх”, “Алтан хөрш” зэрэг 100 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд олон улсын хүүхдийн утга зохилын шагналыг 6 удаа хүртсэн юм.

 


 

Зохиогч: Бэлтгэсэн: ЭРДЭНЭТУЯА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл