solongonews
Хотоос байр худалдан авсан малчин, тариачдад хөнгөлөлт үзүүлнэ
2016-02-26 16:11
ӨМӨЗО-ны Засгийн газрын тамгын газраас “ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын орон сууц нөөцийн ажлыг нэмэгдүүлэх орон сууцны тогтвортой хөгжлийн тухай санал”-ыг нийтэлжээ.

Уг албан бичигт малчин, тариачид “Хотод байр худалдан авах” тухай онцлоод орон сууц ихээр үлдэж буй эрсдэлийг багасгах болно.

- Урьдчилгаа 20 хувиас хэтрэхгүй байх. Уг “санал”-ын тогтоолоор хот орж байр худалдан авах малчин, тариачинд /бусад байр худалдан авагчийг багтаана/ анх удаагаа орон сууц худалдан авч байгаа бол худалдааны банкны зээл, лизингээр авах урьдчилгаа 20 хувь байна.  
- Хот орсон малчин, тариачид орон сууцны хуримтлал санг ашиглах боломжтой. Уг санал нь хот орж хөдөлмөр хүч эрхэлж буй хүмүүс болон тогтвортой ажил эрхэлж буй малчин, тариачдад үйлчилж, ажил эрхэлж буй байгууллага нэгжээс нь малчин, тариачдад орон сууцны хуримтлалыг бүрдүүлж, хот суурингийн албан хаагчдын нэгэн адил орон сууцны хуримтлалын хадгаламж гаргаж, тогтсон хугацаанд хүрснээр тус хуримтлалыг ашиглаж болно.

Малчин, тариачдын хотод суурьших шаардлагыг тус “санал”-д оролцуулж байна. “ӨМӨЗО-ны малчин, тариачин болон түүний гэр бүлийн хүн, хоёр талын аав ээж, үр хүүхэд нь тухай орон нутгийн харьяаллын дагуу оршин сууж буй хотоосоо байр авч болно.

Мөн үүнээс гадна тус “санал”-д тогтоосноор хотоос орон сууц авсан хүний үр хүүхэд нь орон сууц авсан газартаа сургуульд сурч болох бөгөөд хотоос байр авсан хүн хот суурингийн харьяалалтай хүмүүсийн адил бодлого зохицуулалтыг хүртэнэ гэжээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.nmg.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл