solongonews
Ази тивийн хамгийн их Хайлар нарс
2017-07-20 15:19
Хонголж дахь Хайлар нарсны улсын ой шугуйн цэцэрлэгийн талбай нь 6726 га байж, дөрвөн улирлын турш мөнх ногооноороо байдаг.

        Энд Ази тивийн хамгийн их, манай улсын элсэн цөлийн Хайлар нарсны орон юм.  Хайлар нарс нь улсын хоёрдугаар зэрэглэлийн хамгаалалтын мод. Цөлжилтөөс сэргийлэн ганг эсэргүүцэж чаддагаараа судалгааны өртөгтэй байдаг юм.

        Хонголж дахь Хайлар нарсны улсын ой шугуйн цэцэрлэгийг 2000 онд байгуулсан. Тэр нь их Хянган давааны баруун хэсэг, Хөлөнбуйр хотын Эвэнк үндэстний өөртөө засах хошууны өмнө зах, Өвөр Монголын Хонголж дахь Хайлар нарсны улсын зэрэглэлийн хамгаалалтын газартай зааглаж, хойгуураа Хөлөнбуйрын тал нутаг, баруун өмнөд Аршаан хот болон Монгол Улстай хөршилж байдаг. Хөлөнбуйр хотын Хайлараас 120 км зайтай. Хүмүүс амрах , аялал жуулчлахад  дөхөм улсын ой шугуйн цэцэрлэг юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл