Хятадын анхдагч монгол байгалийн хэлний авиа нийлмэлийн систем болох “Оюун” монгол хэлний авиа нийлмэлийн систем 2.0 хувилбарыг 12-р сарын 27-ны өдөр Хөххотод албан ёсоор нийтлэв.
Роботод монгол хэлний ярианы хэл оруулсан энэхүү системийг Өвөр Монголын Их Сургуулийн Компиотерийн дээд сургуулийн монгол хэлний мэдээ занги шийдэх мэргэжлийн гол туршилтын тасгаас бие даан судлан бүтээсэн юм. Тус систем нь дэлхий дээрх хамгийн тэргүүний мэргэжил, үүлэн технологи, монгол үсэг бичгийг тулгах болон онцгой тоо тэмдгийг монгол хэлэнд хөрвүүлэх арга мэргэжлийг ашигласан байна.
Өвөр Монголын Их Сургуулийн Компиотерийн дээд сургуулийн дэд профессор Фэй Лун : “Авиа нийлмэлийн систем гэдэг нь бичиг болон хэл яриаг харилцан хөрвүүлэх, зохиомол оюунч чадварын хүрээн дэх гол мэргэжил бөгөөд ямар нэгэн үсэг бичгийг урсам сайхан төв аялга болгон хувирган уншуулах чадамжтай. Тус системийг хэрэглэгчид үүлэн технологи, сурган хүмүүжил, цаг уур, зам харилцаа, олон нийтийн үйлчилгээ зэрэг нийгмийн өргөн хүрээнд ашиглаж болох юм” хэмээн танилцуулжээ.
“Оюун” монгол хэлний авиа нийлмэлийн систем 2.0 хувилбарыг албан ёсоор нийтэлсэн нь монгол хэлний мэдээ зангийн шинэ бүтээл болно. Монгол хэлний оюунч бүтээгдэхүүний ашиглалтад алс хэтийн ач холбогдолтой бөгөөд зах зээл дэх монгол хэлний авиа нийлмэлийн системийн арга мэргэжил хоосон байсан байдлыг нөхжээ.
