Хятад улсын Шанфэй компани, ӨМӨЗО-ы Засгийн газар болон Тяньжяо агаар аяллаас хамтран ажиллаж буй гол агаар аяллын салбарын төсөл болох нисэх онгоцны дээд сургууль болон Тяньжяо агаар аяллын сургалтын төвийн нээлтийн ёслол 07-р сарын 25-ны өдөр Ордос хотод болов.
Энэхүү явдал нь Өвөр Монгол агаар аяллын боловсон хүчнийг тухайн газартаа хүмүүжүүлэх ажлыг эхлүүлснийг харуулж байна.
Өвөр Монголын Засгийн газар 2018 оны 10-р сард Хятад улсын Шанфэй компанитай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийж, агаар аяллын сургалтын төв, нисэх онгоцны дээд сургууль зэргийг байгуулахаар тохиролцжээ. Есөн сарын хугацаатай яаралтай бэлтгэснээр нисэх онгоцны дээд сургуулийг Ордос хотын Хэрэглээний технологийн дээд сургуульд байгуулав.
