solongonews
Өндгөн гэрийн гайхамшиг
2017-07-26 22:38
Эрээн хот аялал жуулчлалыг хөгжүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэж байна.

Эрээн боомт Хятад улсаас Монгол Улсруу чөлөөтэй нээсэн хамгийн том боомтын хот. Мөн Хятад, Монголын соёл аялал жуулчлал, арилжаа худалдаа зэрэг тал дээр гүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед Эрээн хотын захиргаанаас бизнес эрхлэгч урьж, хөрөнгө оруулалтыг сайжруулснаар газар орон, бүс нутгийнхан алдартай брэнд бүтээхээр хичээн ажиллаж байна. 

Энэ жилээс эхлэн цогцлоож байгаа улсын үүдний үзэсгэлэнт бүс дэх олон олон үлэг гүрвэлийн өндгөн загварт үзмэрүүд яахын аргагүй хүмүүсийн сонирхлыг татна. Энэ газарт 194 өндгөн өргөө (хоногийн газар), том ресторан, зохиомол уул хад, гол горхи, шорлогны талбай зэргийг байгуулсан нь жуулчдад маш ашигтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Тус барилга энэ оны 9 дүгээр сарын үеэр ажлаа дуусгаад албан ёсоор ашиглалтад орох юм.        

Гайхамшигт өндгөн загварт зочид буудал

Тус үзэмжийн оронд гэрэлтүүлгийн үзүүлбэр гаргасан учир хотын иргэд үдэш оройдоо зугаалан алхахдаа гэрэл сонирхох мөн нэгэн онцгой цэг болж олны сонирхлыг татна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шинэ Эрээн
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл