solongonews
Эрчим хүчний салбарын хөгжлийн анхны хурал болов
2021-04-28 20:25
Эрчим хүчний салбарын хөгжлийн анхны хурал болжээ.

Орчин үеийн эрчим хүчний салбарын хөгжлийн анхны хурал ӨМӨЗО-ы Бугат хотод 04-р сарын 28-нд болжээ. Уг хурал нь "Нүүрстөрөгчийн давхар ислийн илүү ялгаралтын эсрэг" уриан дор боллоо. Эрчим хүчний салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, судалгааны байгууллага болон бохирдолгүй эрчим хүчний тэргүүлэгч компани тус арга хэмжээнд оролцжээ.

2020 оны 09-р сард болсон НҮБ-ын хуралд БНХАУ 2030 он гэхэд Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын дээд хэмжээг барьж энгийн түвшинд аваачих нь 2060 гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн илүү ялгаралт үгүй болно гэсэн зорилт тавьсан байдаг. Хятад улсын Засгийн газар цаг агаарын өөрчлөлтөд ихээхэн анхаарал хандуулж, урд удаан хугацааны тогтвортой ногоон хөгжлийн төлөө байгаль орчиндоо ээлтэй бодлого тогтоон, цаг агаарын хүрээнд олон улстай идэвхтэйгээр хамтран ажилласаар ирсэн билээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл