Сүүлийн өдрүүдээр Шилийнхотын захаар хонины хог тээж худалдаж байгаа хүмүүс цөөн бус харагдана.1 тонн хэмжээтэй тээсэн малын хаягдмал бууцаа 260 юаниар худалдана гэж бичсэн байлаа. Ингээд бодоход 10 тонныг худалдвал бараг 2600 юаньтай болно гэсэн үг.
Сүүлийн үед нутгаараа хүрэхэд манай нэг садан хороо хашаагаа цэвэрлээд нэг сайн машин хаягдмал бууцаа 500 юаниар худалдчихлаа гэж маш сэтгэл хангалуун ярьж байлаа. Энэ нь Шилийнхотын хаягдмал бууцны үнээр бодоход зөвхөн 1/5-ийн үнэ байсан болохоор миний хувьд хангалттай бус харин харамсмаар мэт санагдлаа. Манайхан ингэж л хохирч хоцрох юм. Бид өөрийнхөө гэх зүйлийг зах зээлд оруулах талаар ер нь бусдаас маш их хоцроод байх юм. Энэ жил Хятад улс бохирдолгүй хөгжлийн бодлогыг тогтоон хэрэгжүүлж, үр тариа, хүнсний ногооны айлгүй байдлыг баталж, органик бордоо зарж хэрэглэхийг уриалж шаардсан тул хоньгүй хүмүүс хэзээний хаягдмал бууц худалдан авч эхэлжээ. “Алтан боломжийг алдалгүй барина” гэдэг ухагдахуун нь даруй үүнийг хэлнэ байх. Одоо органик бордоо маш их хэрэгцээтэй болж байна. Энэ нь дэлхий нийтийн том чиглэл, хүн төрөлхтний хувь биеийн эрүүл хөгжлийн зорилго хэрэгцээ болжээ. Хэрэгцээгүй хаягддаг хонины хотны хог хэрэгцээ ихтэй бордоо болжээ. Хожим хойшдоо хонины хотны хог тариан дахь хэрэгцээ шаардлагыг хангаж хүрэхгүй үнэт зүйл болох нь мэдээж. Энэ нь малчин түмэнд ашигтай сайн явдал билээ. Мөн хаягдмал зүйлийг алт мөнгө болгох алтан боломж юм. Бид энэхүү боломжийг алдаж болохгүй, өөрсдөө хийх хэрэгтэй. “Дуслыг хураавал далай болно” гэдэгчлэн харахад энгийн ажил мэт боловч хөгжлийн чиглэл, үр ашгаар сайн болно. Бидний хэн нэг нь органик бордооны үйлдвэр байгуулж болно. Мал аж ахуйн оронд малын бууцаар дутах ёсгүй, хурааж цуглуулаад савлах төдий явдал. Үүнд хэрэглэх хөрөнгө мөнгө тийм ч их орохгүй, алгуур аажмаар хамаарагдах байгууллагад бүртгүүлж, таваарын брэндтэй болгомоор. Ингэж борлуулалтын цар хүрээгээ өргөтгөж, хойд захаас өмнө захад нь хүртэл гаргаж болно. Зар сурталчилгаа, гар утас, сүлжээ сайт, вичат, зам харилцаа зэрэг ашигтай нөхцөл аль болох олон байгаа болохоор хэн нь урьдаар хийвэл тэр ашгийг нь хүртэнэ.
Ямарваа ажил явдлын эхлэл нь төвөг ихтэй байдаг ч арга ухаан, эр зориг байвал зорьсондоо хүрч чаддаг ёс байдагт итгээрэй!
