solongonews
Хятад улсын дотоодод 124 тохиолдол бүртгэгдэв
2021-01-25 10:01
Хятад улсын дотоодод 124 тохиолдол бүртгэгдэв.

Нэгдүгээр сарын 24-нд Хятадын дотор газарт "КОВИД-19"-ийн 124 тохиолдол нэмж бүртгэгдсэний 7 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол мөн өдөр Гирин мужид 67, Хармөрөн мужид 35, Хэбэй мужид 11, Бээжин хотод 3, Шанхай хотод 1 гэх дотоодын халдварын 117 тохиолдол бүртгэгджээ.

Мөн өдөр халдвар авсан 75 хүний бие нь илааршин эмнэлгээс гарч, 1157 хүнийг анагаахын шинжилгээнээс чөлөөлж, хүнд өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 15-аар нэмэгджээ.

01-р сарын 24-ний 24 цаг хүртэлх байдлаар Хятад улсын дотор газарт нийтдээ 89 мянга 115 хүн халдвар авсны 82 мянга 630 хүнийг эмчлэн эдгэрүүлж, 4635 хүн халдварын улмаар нас бараад байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл