Өнгөрсөн онд БНХАУ болон ОХУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ 27.1 хувиар өсч, 107 тэрбум гаруй ам.долларт хүрчээ. Энэ тухай Хятадын Гаалийн удирдах газрын Статистикийн дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь мэдээлсэн байна.
“Ийнхүү манай хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ 100 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд амжилт тогтоолоо” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Гаалийн мэдээллээс үзвэл БНХАУ-аас ОХУ-д экспортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн 12 сарын хугацаанд 12 хувиар өсч, 47.97 тэрбум ам.долларыг давсан бол ОХУ-аас Хятад улс руу хийдэг экспорт 42.7 хувиар өсч, 59.08 тэрбум ам.долларт хүрэв.
Ли Күйвэний нэмж мэдээлснээр Хятадын ОХУ-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг цахилгаан механикийн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн бол Хятадын тал ОХУ-аас гол төлөв нефть, нүүрс болон модон материал импортолсон байна.
