Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи 01-р сарын 12-нд “Шинжлэх ухаан технологийн инноваци үр тарианы үйлдвэрлэл чанартай хөгжихийг дэмжинэ” хэвлэлийн бага хурал хийлгэжээ. “13-р таван жил (2016-2020 он)”-ийн хугацаанд Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи дэлхийн шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, аж үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээгээр удирдамж болгож, онолын шинэчлэл, зангилаа технологийн судалгаа, шинэ сорт бүтээх зэрэг талын судалгаагаа нэмэгдүүлэн, сорт бүтээх тухай иж бүрэн шинэ ахицад хүрэв гэж холбогдох мэргэжилтнүүд танилцуулав.
Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд захирал, Хятадын Инженерийн академийн академич Вань Жянь Минь:
- “13-р таван жил”-ийн хугацаанд Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн сонгон бүтээсэн таримлын шинэ сорт олноор бий болов гэж танилцууллаа. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн хөгжлийг дагалдан Хятад улсын таримлын шилдэг сортын хамарсан үзүүлэлт 96 хувийг давж, бие даан бүтээсэн сортын тариалалтын талбай 95 хувийг давж, усан тутарга, улаан буудай зэрэг хүнсний үр тарианы сортын төрөл зүйлээр бүрмөсөн өөрийгөө хангах болсон. Шилдэг сорт нь үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэр 45 хувиас давсан байна.
