solongonews
5G-ийн хэрэглээг сайжруулна
2021-09-08 20:45
5G-ийн хэрэглээг сайжруулна

     Утсаа нээхэд л янз бүрийн APP-ээс цаг үеийн мэдээлэл авч, богино хэмжээний видео үзэх нь олон хүмүүсийн өдөр тутмын дадал болжээ. Үүний цаана Хятадын харилцаа холбооны технологийн хурдтай хөгжил оршиж буй юм. Захидал дамжуулдаг байснаа мессеж бичих болсон, мессежээс вичат руу шилжсэн, оффист ажиллаж байснаа онлайнаар ажиллах болсон. Ийм түвшинд хүртлээ хүмүүсийн харилцаа холбоо, ажил төрөл, амьдралын хэв маягт маш их хувиралт гарсан байна. Хятад үйлдвэрлэдэг байснаас Хятад "мэргэн ухаанаар бүтээх" болж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл илүү “ухаалаг” болсон байна. 1G-ээс эхлэн 2G, 3G, 4G, 5G -ийг хэрэглэх хүртэл, Хятадын харилцаа холбооны технологийн түвшин түрүүлж байгаа бөгөөд одоо дэлхийн хамгийн том 5G бие даасан сүлжээ бий болжээ. Саяхан Аж үйлдвэрлэл ба Мэдээллийн технологийн яам зэрэг 10 байгууллага нэгж хамтран "5G хэрэглээгээ "Яньфань" үйл ажиллагааны төлөвлөгөө (2021-2023)" гаргаснаар 2023 он гэхэд Хятадын 5G хэрэглээний хөгжлийн түвшин мэдэгдэхүйц сайжирч, цогц хүч чадал цаашид ч нэмэгдэх болно. Захидал бичиж байснаас ухаалаг 5G ашиглах болсон шинэ эрин үед Хятадын ард түмний амьдрал сайжирсаар байна.

                         Өдөр тутмын харилцаа холбоо илүү хялбар болсон

        PHS, Nokia гар утас, Samsung гар утас, Huawei гар утас гэх зэргээр "95 оноос хойш" төрсөн Сүнь Шяолин бага сургуулиасаа ахлах сургуульд хүртэл хэрэглэж байсан гар утасны төхөөрөмжүүдээ жагсаахад түүнд дурсамж дүүрэн байв.

- Би бага сургуулийн 4-р ангид энэ PHS-г хэрэглэж байсан. Энэ бол зөвхөн утсаар ярих, мессеж илгээж чаддаг. Бас хоёр тоглоом тоглох боломжтой байсан. Тухайн үед нэлээд дэвшилтэт тоглоом байсан гэж Сүнь Шяолин хэллээ. 

Сүнь Шяолин ахлах сургуульд орсноор ангийнхан нь ухаалаг утас ашиглаж эхэлсэн тухай дурссан байна.

- Аав ээж маань намайг гар утаснаас болж анхаарлаа сарниулахаас болгоомжлоод ухаалаг гар утас авч өгсөнгүй. Заримдаа би ангийнхаа хүүхдүүдийн гар утсаар нууцаар тоглодог байсан. Жижигхэн жижигхэн товчтой утаснаас мэдрэгчтэй дэлгэцтэй ухаалаг гар утас хүртэл маш их өөрчлөлтүүд гарсан юм. Ангийнхантайгаа мессеж бичдэг байсан бол вичатаар холбоо барих болсон. Арван хэдхэн жилийн дотор ийм хурдтай хөгжиж байгаа Хятад улсын харилцаа холбооны салбар үнэхээр гайхалтай юм гэж Сүн Шяолин ярьлаа. 

Захидал харилцааны тухайд Сүнь Шяолингийн өвөө Сүнь Жиган захидал, цахилгаан утас явуулж байсан тухай гүн сэтгэгдэлтэй. БНХАУ байгуулагдсан эхэн үед айл аймгийн томоохон үйл явдал, баярт үйл ажиллагаа болох бүрт хол байгаа хамаатан садан, найз нөхөд нь зөвхөн захидал, телеграм явуулдаг байсан гэж тэрээр дурсав.

-  Тэр үед телеграм явуулахад маш үнэтэй байсан бөгөөд бид үндсэндээ захидал бичдэг байсан гэж сонирхууллаа. 

Харилцааны арга барилын өөрчлөлтөөс бид Хятадын харилцаа холбооны салбарын хөгжлийг харж болно. 1949 оны эцсээр Хятадад 1000 хүн бүрийн хагаст нь гар утас ноогдож байсан. Харилцааны дэд бүтэц хуучирсан, технологи хоцрогдсоноос БНХАУ-ын хотын телефоны станцуудын нийт хүчин чадал 310 мянга байв. Холын харилцаа холбоонд ихэвчлэн захидал, телеграм ашигладаг. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш харилцаа холбооны технологи өндөр хурдтай хөгжиж, Хятад улс харилцаа холбооны салбарт 1G-ээс эхлэн 2G , 3G, 4G, 5G гээд ээлж дараалан гарч ирлээ.

Аж үйлдвэрлэл ба Мэдээллийн Технологийн Яамны ерөнхий инженер Тянь Юйлүн:

- Хятад улс дэлхийн хамгийн том 5G бие даасан сүлжээг байгуулж, 5G -ийн 961 мянган суурин станц нээж, хамтдаа хуваалцах, хамтдаа ашиглах суурин станц 400 мянгыг давж, 5G терминалын холболтын тоо 365 саяд хүрсэн байна.

Техникийн түвшин дээшилж, хэрэглэгчдийн цар хүрээ нэмэгдсээр байна. Үндэсний Статистикийн Товчооны мэдээлснээр 2020 оны эцэс гэхэд БНХАУ-ын хэмжээнд нийт гар утасны хэрэглэгчдийн тоо 1.78 тэрбум байв. Үүний 1.59 тэрбум нь Моби гар утас хэрэглэгчид байж, Моби гар утас хэрэглэгчид нь өмнөх оныхоос 35.7 хувиар өссөн байна. Байнга интернэт  хэрэглэгчдийн тоо 483.55 сая байж, үүний дотор интернэт шилэн өргөн зурвасын хандалтын хэрэглэгчид 454.14 сая байна. Моби интернэт хэрэглэгчдийн хандалтын урсгал бүтэн жилийн турш 165.6 тэрбум GB байсан нь өмнөх оныхоос 35.7 хувиар өссөн байна. Оны эцэст интернэт хэрэглэгчид 989 сая болж, үүний 986 сая нь гар утас ашиглан интернэтэд гардаг. Интернэтийн нэвтрэлтийн түвшин 70.4 хувь, үүнд хөдөө орон нутгийн интернэтийн нэвтрэлтийн түвшин 55.9 хувьтай байна.

                 Аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлтийг ахиулсан

- Оффист цагтаа ирж цагтаа ажиллаж байснаас онлайнаар ажиллах болсон, оффисын сүлжээний хурд нь секундэд ердөө ганц хоёр мегабитээс секундэд хэдэн арван мегабит, хэдэн зуун мегабит болсон гэх зэрэг харилцааны технологийн түвшинг тасралтгүй сайжруулснаар ажиллах орчин улам бүр тав тухтай болж байна гэж Бээжинд хувийн компанид ажилладаг Жяюань сэтгүүлчдэд илэрхийллээ. Тэрээр мөн:

- Одоо манай компани ажилчдад зориулсан жижиг хөтөлбөр боловсруулсан байна. Оффис дахь кофены машиныг алсаас удирдаж болох бөгөөд доод давхарт буй биеийн тамирын заалыг урьдчилан захиалга өгч захиалж болох болсон байна. Мөн онлайнаар ажлын баримт бичиг тушааж, удирдагчид болон үйлчлүүлэгчдийн хүсэлтийг цаг тухайд нь илгээх болсон гэж ярьлаа.

Онлайнаар ажиллах, алсын зайнаас зөвлөгөө өгөх, буухиа хүргэлт.. Харилцааны технологийн хурдтай хөгжил нь энгийн хүмүүсийн амьдралд асар их өөрчлөлт авчраад зогсохгүй аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн үйл ажиллагаанд шинэ эрч хүч, шинэ түлхэц нэмсэн юм.

Оффисоор үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд онлайн бизнесээ тэлж, хэрэглэгчдийн шинэ загварууд хурдтай хөгжиж байна. Үндэсний статистикийн газрын мэдээллээр 2020 онд Хятад улсын цахим худалдааны платформын гүйлгээний хэмжээ 37.2 их наяд юаньд хүрч өмнөх оныхоос 4.5 хувиар өссөн байна. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр. Хэрэглээний шинэ загварууд нь онлайн хэрэглээний хурдтай өсөлтийг өдөөж байна. 2020 онд БНХАУ-ын онлайн жижиглэнгийн худалдаа 11.76 их наяд юань байв. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 10.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Онлайн хэрэглээ хурдтай өргөжиж буйн ачаар буухиа хүргэх үйлчилгээний сүлжээ тасралтгүй өргөжиж, буухиа тээвэрлэлтийн бизнесийн хэмжээ эрс нэмэгдсэн байна. 2020 онд Хятадын буухиа тээвэрлэлтийн бизнесийн хэмжээ 83.36 тэрбум ширхэг болж, 2019 оныхоос 31.2 хувиар нэмэгдлээ. Мөн 2014 оныхоос 6 дахин их байж, энэ оны 07-р сарын эхний байдлаар буухиа тээвэрлэлтийн бизнесийн хэмжээ 50 тэрбумаас давсан нь 2018 оны бизнесийн хэмжээтэй ойролцоо байна.

Аж үйлдвэрийн интернэтийн бүтээн байгуулалт хурдасч, эдийн засгийн хөгжлийн шинэ хүчин зүйлүүд нэмэгдсээр байгаа юм. 2020 онд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн шинэ хүчин зүйлүүдийн тоо (2014 онд 100) 440.3 бөгөөд 2019 оныхоос 35.3 хувиар өссөн байна. Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд аж үйлдвэрийн интернэтийг хөгжүүлэх, технологийн судалгаа, хөгжлийн илүү түгээмэл платформуудыг бий болгох, дунд, жижиг аж ахуйн нэгжийн инновацийн чадавхи, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийг санал болгож байна.

Өмнө нь хөрөнгө, технологийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан олон жижиг, дунд бизнес эрхлэгчид мэдээлэлжүүлэлтийн түвшин доор байсан. Харин одоо үйлдвэрлэлийн интернэтээр дамжуулан өнгөрсөн үеийн мэдээллийн системийг хөнгөн аж үйлдвэрлэлийн APP болгон задалж, дунд жижиг аж ахуйн нэгжийн зарим үндсэн чадавхыг хангажээ.

 Хятадын Мэдээлэл, Харилцааны Судалгааны Хүрээлэнгийн ерөнхийлөгч Юй Шяохүй сэтгүүлчдэд хандан:

- Энэхүү онлайн аргыг ашиглаж хэрэгжүүлснээр цаг хугацааг богиносгож, өртөг нь багасгах болно. Энэ нь дунд, жижиг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, менежментийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусална.

5G-д орсон нь аж үйлдвэрийн интернэтийн үүргийг улам тодотгов.

- Аж үйлдвэрийн интернэтийн инноваци, хөгжлийн төсөлд тулгуурлан 5G хэрэглээний салбарт анхаарлаа төвлөрүүлж, гол системийн тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэржилт дээр шаргуу ажиллаж, "5G + Аж үйлдвэрийн интернэт" хэрэглээг ахиулж, интеграцийн хөгжлийг хурдасган, нэлээд сайн үр дүнд хүрсэн байна.  Одоогийн байдлаар “5G + Аж үйлдвэрийн интернэт” хэрэглээний төсөлтэй төстэй 1600 орчмыг байгуулсан байна. Тэр нь үндэсний эдийн засгийн гол 20 гаруй салбарыг хамарч, бодит эдийн засгийн дижитал, цахимд нэвтрүүлэх, ухаалаг болгож хувиргах, сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж Тянь Юйлүн хэллээ. 

                         Ерөнхий хүч чадлыг үргэлжлэн нэмэгдүүлнэ

       5G цаашид хэрхэн хөгжих вэ? Энэ нь үйлдвэрлэл, амьдралд ямар өөрчлөлт авчирч чадах вэ?

Саяхан гаргасан "5G хэрэглээ "Яньфань" үйл ажиллагааны төлөвлөгөө (2021-2023)" нь ирэх гурван жилд 5G хэрэглээг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан байна. "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд 2023 он гэхэд Хятад улсын 5G хэрэглээний хөгжлийн түвшин мэдэгдэхүйц сайжирч, цогц хүч чадал цаашид ч нэмэгдэх болно гэдгийг тодруулсан юм. IT (мэдээллийн технологи), CT (харилцаа холбооны технологи), OT (үйл ажиллагааны технологи)-ыг гүнзгий нэгтгэх шинэ экосистем бий болгож, гол салбаруудад 5G хэрэглээг гүнзгийрүүлж, өргөжүүлэн, технологийн аж үйлдвэр ба стандарт системийн давхар тулгуур баганыг барьж, сүлжээ, платформ, аюулгүй байдал зэрэг үндсэн чадавхи улам бүр сайжирч, 5G хэрэглээний "Яньфань аялал" нөхцөл байдлыг аажмаар бүрдүүлнэ.

5G хэрэглээ бодлогын дэмжлэгтэйгээр олон мянган салбарт орсон байна. Уурхайн талбайд хэдэн арван нисгэгчгүй цэвэр цахилгаан тээврийн машин ажиллаж байна. Ажилтнууд оффисоос удирдлагатай машинаар уурхайд буй машинуудыг алсаас удирдана. Энэ бол 5G технологийг ашиглан ухаалаг уурхай байгуулсан Лүөмү группын уул уурхайн байдал юм. 5G нь уурхайн үйл ажиллагааг илүү үр ашигтай, илүү аюулгүй болгож, ажилчдын ажиллах орчныг үр дүнтэй сайжруулдаг гэж салбарынхан үзэж байна.

Ухаалаг уул уурхай бол бичил ертөнц. Автономит жолоодлого, автономит үйлдвэрүүд, 5G мэдээ ... 5G энергийн аж үйлдвэрийн шинэ хэрэглээ тасралтгүй гарч ирнэ. 

Энэ он гарснаас хойш 5G мэдээний шинэ хэрэглээ олны анхаарлыг татаж байна. Сурвалжлагч сүүлийн үед 5G мэдээний хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгаа тухай мэдээллээ. 05-р сарын 17-нд Бээжин Моби Шиньжи үйлчилгээ болох 5G мэдээ гарч эхэлсэн нь харилцаа холбооны салбарын 5G-ийн анхны үйлчилгээ юм. Саяхан Хятадын Сөүсүө 5G мэдээ Хятадын Mobile-ийн арилжааны сүлжээнд албан ёсоор гарлаа. Энэхүү бүтээгдэхүүн мультимедиа картын мессеж, мессеж, аудио, видео мессеж зэрэг мэдээллийн хэрэгслийн мэдээллийг илгээх, хүлээн авах үүргийг биелүүлж, хайлтын онцлог, мэдээллийн хэрэгслийн эх сурвалж, шууд нэвтрүүлэг зэрэг өндөр чанартай агуулгыг бүрэн нэгтгэх боломжтой.

Үйлдвэр, Мэдээллийн Технологийн Яамны хариуцсан холбогдох албаны хүн:

- 5G-ийн хэрэглээ нь үйлдвэрлэлийн онцлог болон хөгжлийн хэрэгцээг нягт уялдуулах шаардлагатай. 5G-ийн хөгжлийн үе шат, шинэлэг байдал, нарийн төвөгтэй байдлыг бүрэн дүүрэн ойлгож, өргөн хэрэглээний эрэлт хэрэгцээтэй, сайн суурьтай, хүчтэй хөдөлгөгч хүч бүхий зарим гол салбаруудад алхам алхмаар оруулж, нэлээд хөгжин боловсорч гүйцсэний дараа олон мянган салбаруудад сурталчилна. 

- "Үйл ажиллагааны төлөвлөгөө” нь мэдээллийн хэрэглээ, бодит эдийн засаг, хүмүүсийн амьжиргааны үйлчилгээ гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрч, 5G хэрэглээг 15 салбарт гол сурталчлах, эхний ээлжинд 3 жилийн дотор 5G-ийн шинэлэг хэрэглээний системийг бүрдүүлэхэд чиглэсэн гэж хариуцсан албаны хүн тайлбар өглөө.

- Ирээдүйд 5G хэрэглээний стандартыг бий болгох, сурталчлах ажлыг сайжруулж, үндсэн нийтлэг стандарт, тоног төхөөрөмжийн нэгдсэн стандарт, үйлдвэрлэлийн гол шийдлүүд гэх зэрэг 5G хэрэглээний стандарт системийг хөгжүүлэх ажлыг хурдасгах, эмнэлэг, аж үйлдвэр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг салбаруудыг сонгож, төрөл бүрийн гол салбаруудын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тэргүүлэх үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, 5G хэрэглээний стандартын хэрэгжилтийг дэмжих ажлыг улам сайжруулна.

Зохиогч: Нийтлэл: КҮН ДЭЧЭНЬ
Найруулагч: Редактор: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл