Эхний 10 сард Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтыг шингээх хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар өссөн байна
Худалдааны яамны 17-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2022 оны 01-р сараас 10-р сар хүртэл Хятад улсын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 1089 тэрбум 860 сая юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.4 хувиар өсөж, 168.34 тэрбум ам.доллартой тэнцсэн бол өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын хувьд Хятад улсын үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 798 тэрбум 840 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өссөн байна. Өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт өмнөх оны мөн үеэс 31.7 хувиар өссөнөөс өндөр технологийн аж үйлдвэрийн салбар өмнөх оны мөн үеэс 57.2 хувь, өндөр технологийн үйлчилгээний салбар 25 хувиар тус тус өссөн байна.
Гарал үүслийн үүднээс авч үзвэл, Өмнөд Солонгос, Герман, Их Британи, Японы Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 106.2 хувь, 95.8 хувь, 40.1 хувь, 36.8 хувиар (чөлөөт боомтоор дамжих хөрөнгө оруулалтын мэдээг оруулаад) тус тус өсжээ.
Бүс нутгийн хуваарилалтын хувьд Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үеийнхээс 12.4 хувь, 33.6 хувь, 26.9 хувиар тус тус өссөн байна.
