solongonews
Цацралт гишүүн: Үндэстний сурган хүмүүжлийн нөөц баялгийн олон нийтийн тавцан байгуулбал зохино
2019-01-28 21:19
Цацралт гишүүн: Үндэстний сурган хүмүүжлийн нөөц баялгийн олон нийтийн тавцан байгуулбал зохино.

Үндэстний сурган хүмүүжил бол Өвөр Монголын сурган хүмүүжлийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үндэстний нэгдэл дэвшлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Урд хугацааны туршид Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нам засгаас үндэстний сурган хүмүүжлийг гол болгон хөгжүүлэхийг чухалчилж, маш сайн үр дүнд хүрсэн байна.

УТЗЗ-ний гишүүн Цацралт үндэстний сурган хүмүүжлийн талд анхаарлаа хандуулсаар иржээ. Тэрээр: - Энэ удаагийн Засгийн газрын ажлын тайланд “Үндэстний сурган хүмүүжлийг гол болгон хөгжүүлнэ”, “Интернэт сүлжээ + Сурган хүмүүжил"-ийг хөгжүүлж, Өвөр Монголын бага дунд сургуульд сүлжээний мэдээ мэдээллийн сургалтыг оруулж, хил хязгаар оронд чанартай сурган хүмүүжлийн нөөц баялгийг хамтдаа эдлэхийг дэмжин” гэж дурдсан байна. Энэхүү санаачилга нь “Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын үндэстний сурган хүмүүжлийг хурдтай хөгжүүлэх тухай санал”-д дурдагдсанаар 2020 болтол үндэстний сурган хүмүүжлийн бүхий л хөгжлийн түвшин, гол заалт тоог Өвөр Монголын дундаж түвшнээс өндөрт байлгаж, нийтийн сурган хүмүүжлийн үйлчилгээний тэнцвэртэй байгуулалтыг хурдтай биелүүлнэ гэх зорилтыг биелүүлэхэд нөлөө үзүүлэх болно гэлээ.

Бүх шатны сурган хүмүүжлийн байгууллага нэгжүүд Нам засгийн зөв оновчтой удирдлага дор асуудлаар удирдамж болгохыг баримталж, төрийн бодлого ба хөрөнгө мөнгөний дэмжлэгийн талд үндэстний сурган хүмүүжил ялангуяа хөдөө орон нутгийн сурган хүмүүжил тийш хэлбийлгэж, үндэстний сурган хүмүүжлийн нөөц баялгийн нийтийн тавцанг байгуулж, интернэт сүлжээний давуу талыг бүрэн гүйцэд харуулж, шилдэг сурган хүмүүжлийн нөөц баялгийг үр дүнтэй нийтгэж, алсын зайн сурган хүмүүжлийн системийг байгуулж, интернэт сүлжээний хичээл, нэртэй багш хичээл орох, багш нарын сургалт явуулах зэрэг шилдэг сурган хүмүүжлийн нөөц баялгаа хамтдаа эдлэх үйлчилгээг үзүүлж, Өвөр Монголын хөдөө орон нутгийн нийтийн сурган хүмүүжлийн үйлчилгээний нөөц баялгийн тэнцвэртэй байдлыг цаашид ахиулбал зохино гэж өөрийн бодлоо дэлгэж байв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл