ӨМӨЗО-ы Гадаад хэргийн алба болон Монгол Улсын УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй Хятад, Монгол хоёр орны бага, дунд сургуулийн сурагчдын найрсаг солилцооны цуврал арга хэмжээний нэг болох “Залуу нас ба Нөхөрлөл” Монгол Улс, Хөххотын хүүхэд залуучуудын хамтарсан тоглолт 10-р сарын 23-ны үдээс хойш Хөххотын 2-р дунд сургуулийн зүүн сургуулийн дүүргийн ёслолын танхимд боллоо.
Хоёр орны сурагчид “Хотон биелгээ”, “Савардан” бүжиг, морин хуурын аялгуу “Мандах нар”, хуучрын аялгуу “Чүсүн”, “Ёохор бүжиг” зэрэг олон сайхан үзүүлбэрээр газар газрын өнгө төрх, үндэстэн ястны онцлогийг харууллаа.
Монгол Улсын УИХ-ын даргын төслийн багийн төлөөлөгч Т.Отгонбат: - Соёлын солилцооны үйл ажиллагаа маш сайхан болж байна. Энэ удаад Монгол Улсын 100 сурагч Хятад улсад айлчилж байна. Дараа жил буюу 2019 онд Хятад улсын 100 сурагчийг Монгол Улсад аялуулж, соёлын солилцоо хийх юм. Энэхүү соёлын солилцоо нь хоёр улсын хүүхэд залуусыг хамтдаа хөгжиж, хамтдаа суралцах сайхан боломжийг нээж өгч байгаа юм. Мөн соёлын солилцооны ач холбогдлын хувьд хоёр орны найрамдалт харилцааг илүү бэхжүүлэх сайхан боломжийг нээлээ гэв.
