Тэрээр мөн Эверестийн оргилд хүрсэн хамгийн өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон байна.

Шя Бөюй энэ жил 69 настай бөгөөд үүнээс өмнө тэрээр дөрвөн удаа Эверестийн оргилыг даван туулахаар зорьсон боловч тэр бүр амжилтад хүрч чадаагүй аж. Харин энэ удаа Шя Бөюй Балба улсын хилээс сар гаруй хугацааг зарцуулж хамгийн эцэст нь олон бэрхшээлийг даван туулж Эверестийн оргилд хүрсэн юм.
Эверестийн оргилд хүрэх явдал нь Шя Бөюйний 43 жилийн мөрөөдөл юм. 1975 онд Хятадын уулын спортын багийн тамирчин байсан тэрээр Эверестийн оргилд хүрэхээр гарсан боловч олон зүйлийн шалтгаанаас болж зорьсондоо хүрч чадаагүй. Үүний дараа Шя Бөюй өөр шалтгаанаар хоёр хөлөө алдсан байна. Хиймэл мөч суулгасны дараа тэрээр дахин Эверестийн оргилд авирахаар шийдэн өглөө бүр 05:00 цагт босож биеийн дасгал хийж, 7 хоног бүр Бээжингийн Шян Шань ууланд 4-7 удаа авирах болсон байна. 2014-2016 оны хооронд тэрээр гурван жил дараалан Эверестийн оргилыг зорьсон боловч цас нуралт, газар хөдлөлт, цаг агаарын эрс тэс байдлаас болж ялагдсан аж. Гэсэн хэдий ч Шя Бөюй ялагдлын өмнө нугараагүй, заавал энэхүү оргилыг давахаар зүтгэснээр тав дахь удаадаа амжилтад хүрч чадсан байна. Одоо тэрээр Эверестийн оргилоос буцаж байна.

