Ядуурлаас ангижруулах нь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх аян дахь тэргүүн чухал том үйл хэрэг болно. “Хөдөө тосгоны ядуу буурай 10 саяас дээш хүн амыг ядуурлаас ангижруулна” хэмээн ерөнхий сайд Ли Кэчян “Засгийн газрын ажлын тайлан”-даа тодорхой дурдсан нь энэ жилийн бүх улсын заавал биелүүлэх чухал зорилт ба хатуу үүрэг болсон нь гарцаагүй.
Олон улсын туршлагаас үзвэл, аливаа улсын ядуу буурай хүн амын нийт хүн амын 10 хувиас дотогш гэж бодоход ядуурлаас ангижруулах үүрэг нь хамгийн хүнд шатанд орсон гэж үздэг болно. 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх болтол 2 жил ч хүрэхгүй хугацаа үлдэж, ядуурлаас ангижруулах ажил хамгийн зангилааны хугацаандаа оржээ. Өвөр Монголоор жишээлэхэд 2019 онд 140 мянгаас дээш ядуу буурай хүн амыг ядуурлаас ангижруулах ажлыг хийж, ядуу буурай баг тосгоныг ядуурлаас ангижруулж, улсын зэрэглэлийн ядуу буурай 20 хошуу шянийг ядуурлаас ангижруулах зорилтыг биелүүлэхэд хялбар бус гэдэг нь ойлгомжтой. Ийнхүү ядуурлаас ангижруулах арга хэмжээ гүнзгийрэхийг дагаад зайлшгүй хичээн зүтгэж, хүчтэй үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна.
Бид дарга Ши Жиньпиний 2019 оны шинэ жилийн баярын мэндчилгээний “Ядуу буурай хүн амыг ядуурлаас ангижруулах үүргийг тогтсон хугацаанд биелүүлж, зорилгодоо хүрэхээр цөхрөлгүй тэмцэх хэрэгтэй гэсэн заавар ёсоор цуцалтгүй хичээн ажиллаж чадвал үр дүнд хүрэх нь ойлгомжтой.
