
Хятадын Шэньжөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг 04-р сарын 16-ны үдээс өмнө амжилттай газардлаа. Гурван сансрын нисэгч тойрог замд 183 хоног ажиллаад эх дэлхийд буцан ирсэн нь Хятад улс сансрын станцын зангилааны технологийг шалгах үе шатаа бүрэн дүүргэж, “Сансрын орон зайг дэлхий нийтээр хуваалцъя” гэсэн НҮБ-ын санаачилгаа биелүүлэхэд ахиц дэвшил гаргасныг харууллаа.
Шэньжөү-12 нь дэлхийн бөмбөрцгийг 11 эргэж, нэг хоногоос илүү цаг зарцуулан эргэж буцдаг байсан бол Шэньжөү-13 нь тав эргээд хэдхэн цагийн дараа гэртээ хүрч ирлээ. Хот хооронд ажлын томилолтоор явахаас ч богино цаг зарцуулсан нь технологийн шинэчлэлтийг бодитой харуулж байна.
Өнгөрсөн хагас жилийн турш Шэньжөү-13 хөлөг товлосон бүх ажлаа биелүүллээ. Тухайлбал: Гурван сансрын нисэгч хоёр удаа бүхээгээс гарсан, технологийн олон туршилт хийсэн. Улмаар сансраас хичээл заасан зэрэг олон ажлыг анх туршин гүйцэтгэсэн билээ.
Хятадын сансрын станц бүтээн байгуулалтын үе шатандаа орж, тус салбарынхан 60-180 тоннын том оврын сансрын станцыг бие даан байгуулах зорилт тавин ажиллаж байна. Хэдэн жилийн дараа тойрог зам дахь цорын ганц сансрын станц болж магадгүй. Энэ нь зөвхөн Хятад улсын шинжлэх ухаан технологийн салбар дахь амжилт төдийгүй, нийт хүн төрөлхтөн хамтран сансар огторгуйг хайх шинэ үе шатны эхлэл юм.
Хятад улс сансрын станцаа НҮБ-ын гишүүн орнуудад нээлттэй байлгах нь тус салбарын түүхэн дэх анхны тохиолдол. Өдгөө 17 улс орон, 23 бодит цогцын 9 төсөл нь Хятадын сансрын станцын шинжлэх ухааны туршилтын анхны төсөлд хамрагджээ. НҮБ-ын Задгай сансрын орон зайн албаны дарга Симонетта Ди Пиппоо:
- Хятад улс сансрын станцаа нээлттэй болгосон нь НҮБ-ын “Сансрын орон зайг дэлхий нийтээр хуваалцъя” гэсэн санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд “Агуу их үлгэр жишээ” мөн гэж илэрхийллээ.
Сансар огторгуй бол нийт хүн төрөлхтнийх юм. Аль 1985 онд Сансрын судлаачдын холбооны гүйцэтгэх захирал Энди Тёрнеж:
- "Бидэнд нийтлэг хэл байхгүй ч сансар огторгуйг судлах, технологийн үр дүнг "Нэг дэлхий"-д ашиглах нэг зорилго бий. "Дэлхийд үүд хаалгаа нээж буй Хятадын сансрын станц нь "Бүх хүн төрөлхтний хамтын гэр" болж, сансар огторгуйн салбарт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хийж байгаа Хятад улсын цуцашгүй хүчин чармайлтыг гэрчлэх болно.
