
Бүгд хурал намаа чанд засах чухал асуудлыг судлан ярилцаж, шинэ нөхцөл байдал дахь намын улс төрийн амьдралын тухай олон хэм хэмжээг тогтоож, "ХКН-ын хяналтын дүрэм \туршин хэрэгжүүлэх\"-д өөрчлөлт оруулах болно. Энэ нь ХКН-ын Төв хороо тал бүрээр намаа чанд засах гэсэн шийдвэр зоригийг харуулж байна. VI бүгд хурал нь улс дотоод гадаадын улс төрийн намын албаны хүмүүс болон эрдэмтэн мэргэдийн анхаарлыг ихэд татсан байна.
Оросын төрийн думын төлөөлөгч, ОХУ-ын КН-ын Төв хорооны орлогч дарга Дмитрий Новиков сэтгүүлчид ярилцлага өгөх үеэр ХКН-ын төл бүрээр намаа чанд засах чармайлтыг сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ, ХVIII их хурлаас хойш, Хятадын нам засаг авилгалын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ихээхэн үр бүтээлтэй болсон. Намын улс орныг удирдах байр суурийг бэхжүүлж, өөрийн сонгосон замаар эрс хэлбэрэлтгүй урагшлах нь Хятадын амжилтад хүрэхийг батлах болно гэжээ.
Египетийн гадаад хэргийн сайдын туслах байсан Ахмад Вали хэлэхдээ, ХКН-ын ХVIII дахь удаагаа сонгогдсон Төв хорооны VI бүгд хурал намаа чанд засахыг ярилцаж, намын сахилга бат, дүрмийн тухай чухал бичиг баримтыг хэлэлцэж байгаа нь намын байгуулалт, намын хяналт тавих ажлыг эрчимжүүлж, ХКН-д амьжиргааны шинэ хүч сэлбэх болно гэжээ.
Нэг улс төрийн амын хөгжил нь хэсэг хугацаа өнгөрвөл шинэ өрсөлдөөн сорилтод тулгардаг. Засаг баригч нам цаг үетэй зэрэг урагшихыг батлах хэрэгтэй. Намаа чанд засах нь ХКН байгуулагдсанаас нааш баримталсаар ирсэн шаардлага бөгөөд шилдэг уламжлал мөн гэж Хятадын асуудлыг урт хугацаагаар судалсан Индонезийн судлаач Бамбанг Сурюно үзсэн байна.
