Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 18-ны өдөр болсон онлайн хэвлэлийн бага хуралд:
- АНУ-ын тал Хятадын аж ахуйн нэгж, Хятад, Америкийн худалдааны хэвийн хамтын ажиллагаанд шударга, төв голчоор хандаж, идэвхтэй ахиц гаргахыг Хятадын тал шаардаж байна гэж хэллээ.
Эх сурвалжид мэдээлснээр АНУ-ын Засгийн газар төсөл боловсруулан General Electric компаний Хятадын C919 зорчигч тээврийн онгоцонд хөдөлгүүр хангахыг хориглохыг бодолцож байна. Шалтгаан нь Хятадын тал хөдөлгүүрийг дууриан хийж, Америкийн худалдааны ашиг сонирхлыг хохируулахаас санаа болж байна гэж мэдэгдсэн байна.
Гэн Шуан:
- Хэрэв үнэн мэдээлэл бол АНУ-ын тал улс төрийн аргаар Хятад, Америкийн худалдааны хамтын ажиллагааг бусниулж байгаа хэрэг бөгөөд Хятадад ямар ч шалтгаангүй дарамт үзүүлж байгаагийн илрэл. Хэсэг хугацааны туршид АНУ-ын авсан холбогдох үйлдэл нь Хятад улсын аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг хохируулснаар зогсохгүй, цаашид АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн өөрийн ашиг сонирхолд нийцэхгүй. Энэ нь хоёр орон, тэрчлэн дэлхийн шинжлэх ухаан, технологийн ердийн солилцоо, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ноцтой саад учруулах болно гэж хэллээ.
