solongonews
Хятад улс туршилтын 23-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2024-05-12 20:51
Хятад улс туршилтын 23-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

        Хятад улс Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-4С" зөөгч пуужинг ашиглан туршилтын 23-р хиймэл дагуулыг 05-р сарын 12-ны өдрийн 07 цаг 43 минутад амжилттай хөөргөв. Хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай боллоо.

        Туршилтын 23-р хиймэл дагуулыг ихэвчлэн сансрын орчныг илрүүлэхэд ашиглах болно. Энэхүү даалгавар нь Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн 522 дахь нислэг юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл