solongonews
Долоо хоногийн онцлох мэдээ
2022-08-22 11:06
Наймдугаар сарын гурав дахь долоо хоногийн онцлох мэдээнүүдээс /08.15-08.21/

08 дугаар сарын 15-ны өдөр:

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 15-ны өдөр Хятадад айлчилж буй Ази, Африкийн хөгжиж буй орнуудын Женевт суугаа элчин төлөөлөгчидтэй цахимаар уулзав.

08 дугаар сарын 16-ны өдөр:

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг 17 газар, хэлтэс хамтран 16-нд төрөлтийг дэмжих идэвхтэй арга хэмжээг улам боловсронгуй болгож, хэрэгжүүлэх удирдамж гаргажээ. Удирдамжийн хүрээнд, гэр бүл гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөн дэмжих чиглэлийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууц, ажил эрхлэлт зэрэг төрөлтийг дэмжих идэвхтэй арга хэлбэрийг боловсронгуй болгон хэрэгжүүлэхийг шаардсан байна. 

08 дугаар сарын 17-ны өдөр:

Японы Сангийн яам энэ сарын 17-нд экспорт импортын статистикаа нийтэлжээ. Түүхий газрын тос зэрэг импортын барааны үнэ өндөр, иений ханш ихээр унасан зэргээс шалтгаалан Японы эдийн засаг 12 сар дараалан алдагдалтай явж, долоодугаар сарын худалдааны алдагдал 1.44 их наяд иен болсон нь түүхэн дээд уналт болжээ.

08 дугаар сарын 18-ны өдөр:

“Хятад-Европын галт тэрэгний хөгжлийн тайлан 2021”-ийг 18-ны өдөр албан ёсоор нийтэллээ. Тайлангаас үзвэл, энэ оны 07 дугаар сарын эцсийн байдлаар Хятад-Европын хооронд нийт 57 мянга гаруй удаагийн галт тэрэгний рэйс хийсэн нь олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд маш том гүүр болсон байна. 

08 дугаар сарын 19-ний өдөр:

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын XVII хурал 19-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болов. Хятадын Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун хуралд цахим хэлбэрээр оролцож, үг хэлсэн байна.

08 дугаар сарын 20-ны өдөр:

Хятадын Үндэсний Кино хорооноос санаачлан, Хятадын Төв радио телевиз, Бээжин хотын захиргаанаас зохион байгуулсан 12 дахь удаагийн Бээжингийн олон улсын кино наадам 08-р сарын 20-ний орой амжилттай өндөрлөв.

08 дугаар сарын 21-ний өдөр:

Камбожийн хаан Нородом Сихамони, хатан эх Нородом Монинат Симаноук нар 21-ний өдөр тусгай нисэх онгоцоор Бээжинд ирлээ.

Найруулагч: С.У
Эх сурвалж : Ардын сайт, ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл