Энэ хэлэлцээрт Хятадын тал Казакстаны Ардын Банкны хөрөнгө оруулалттай Ардын банкны хувьцааны 60 хувийг худалдан авах бүдүүвч хэлэлцээр, хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээр зэрэг агуулгууд багтсан байна.
Энэ удаад Казакстанд очиж нутгийн арилжааны банкны хувьцааг худалдан авсан явдал бол Жүншинь банк "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжин ажиллах стратегийн үйл ажиллагаа юм. Энэ нь нэгдүгээрт Хятад, Казакстаны банк санхүүгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг нээхэд тустай. Хоёрдугаарт Жүншинь корпораци Казакстанд төдийгүй Төв Азийн бүс нутагт үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд тустай. Гуравдугаарт Жүншинь банкны гадаад дахь хөгжлийн стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийг түргэтгэхэд тустай гэж Жүншинь банк танилцуулсан байна.
