Импортын гуравдугаар экспо 11-р сарын 10-нд Шанхайд өндөрлөлөө. Танилцгуулгаас харахад, өдгөө дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар газар авсаар байгаа боловч талуудын хамтран ажиллах урам зориг буурахгүй байна. Нэг жилээр тооцоолбол энэ удаагийн импортын экспоны гэрээ тохиролцох санамжийн бичигт тусгагдсан мөнгөний хэмжээ 72 тэрбум 620 сая ам.долларт хүрчээ. Одоог хүртэл хэдэн зуун аж ахуйн нэгж импортын 4-р экспод оролцохоор нэрээ бүртгүүлээд гэрээ хэлэлцээр тохиролцож байна.
Мөн тухайн өдөр болсон тус экспогийн хаалтын ёсллын хэвлэлийн бага хуралд Хятадын олон улсын импортын яармагийн газрын дэд дарга Сүнь Чэньхай:
- Энэ удаагийн экспо нь тахалтай тэмцэх ажил байнгын журамд орж буй нөхцөлд Хятадад болсон хамгийн их цар хэмжээтэй, хамгийн олон орон оролцсон, цахим болон цахим бус хэлбэрийг уялдуулсан олон улсын эдийн засаг, худалдааны томоохон цуглаан боллоо. 400 мянган мэргэжлийн үзэгч бүртгүүлж, газар дээр нь танилцсан хүн давхацсан тоогоор 610 мянгад хүрлээ. Өнөөгийн онцгой нөхцөлд энэ удаагийн яармагийн эдийн засгийн хамтын ажиллагааны үр бүтээл өнгөрсөн хоёр удаагийнхаас давж, дэлгэн үзүүлсэн шинэ бүтээгдэхүүн, шинэ техник, шинэ үйлчилгээ нь 410 төрлөөс давж, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж, мөн салбарын тэргүүн аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь энэ экспод оролцлоо гэж хэллээ.
Сүнь Чэнхай:
- Импортын экспоны хугацаанд улсын олон яам хороод болон орон нутгийн захиргаа бодлого тайлбарлах, гэрээ тохиролцох, хөрөнгө оруулалтыг ахиулах зэрэг иж бүрэн 100 гаруй арга хэмжээ зохион байгуулж, хоёр талдаа хөрөнгө оруулах болон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд тус дэм үзүүлсэн байна.
