урт хугацааны турш, АНУ шумбагч хөлгөө байнга илгээж, Хятадын харьяа тэнгисийн бүсэд ойр зайнаас тандалт, цэрэг дайны хэмжилт хийсээр ирэв. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, иймэрхүү үйл ажиллагаагаа зогсоохыг Америкийн талд шаардаж байна гэжээ.
Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн газраас танилцуулснаар, 12-р сарын 15-нд, Хятадын тэнгисийн цэргийн авран туслах хөлөг өмнөд тэнгисийн холбогдох бүсэд нэгэн тодорхой бус төхөөрөмж илрүүлсэн байна. Зам өнгөрөх хөлөг, хүмүүсийн аюулгүй байдлыг хохироохоос сэргийлэн хамгаалахын тулд, Хятадын авран туслах хөлөг мэргэжлийн мөртөө хариуцлагатай байр суурь хэрэгжүүлж, уг төхөөрөмжийг таниж мэдэх шалгалт явуулсан байна.
"Шалгалтаар, энэхүү төхөөрөмж нь Америкийн талын жолоочгүй шумбагч аппарат мөн байна." хэмээн Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн газар мэдэгдэхдээ, тохиромжтой арга хэлбэрээр дамжин Америкийн талд шилжүүлж өгөхөөр Хятадын тал шийдвэрлэв гэжээ.
