Арван нэгдүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Бээжин хотноо АСЕАН-ы арван орноос БНХАУ-д суугаа элчин сайд, засгийн газрын төлөөлөл болон консул нартай уулзлаа.
Ван И хэлэхдээ: БНХАУ болон АСЕАН эв санаагаа нэгтгэн итгэл дүүрэн хамтран ажиллаж, бүс нутгийн тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг цаашид эерэг энергиэр сэлбэх ёстой. Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтран цар тахлын эсрэг үргэлжлэн тэмцэхэд бэлэн байна. Хоёр тал олон талт үзэл болон чөлөөт худалдааг шуурхай хамгаалж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээг товлосон цагтаа байгуулж, Өмнөд Хятад тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалах ёстой гэжээ.
АСЕАН-ы орнуудаас БНХАУ-д суугаа элчин сайд, засгийн газрын төлөөлөл болон консул нар хоёр талын харилцаа олон салбарт хөгжлөө олж буйг идэвхтэй үнэлж, хөгжлийн стратегиа Хятад улстай илүү сайн уялдуулж, Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн дүрмийн зөвшилцлийг дэмжих бөгөөд тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтран хамгаалахыг хүсэж байна гэжээ.
