solongonews
Төрсний дараа хэзээ жирэмсэлдэг вэ?
2015-12-28 18:21
Төрсний дараа хэзээ жирэмсэлдэг вэ?
 
Эмэгтэйчүүд төрснөөсөө хойш эхний зургаан сар, эсвэл хөхүүл байх хугацаандаа жирэмсэлдэггүй гэж хүмүүс ярьдаг. Мөн сарын тэмдэг ирээгүй л бол жирэмслэхгүй гэсэн ойлголттой хүмүүс ч байдаг. Гэвч үнэн хэрэгтээ эмэгтэй та төрснөөсөө хойш хэдийд ч жирэмслэх боломжтой юм шүү.
 
Харин танд жирэмслэхгүй байх бага магадлалтай үе гэвэл хүүхдээ 100 хувь хөхөөрөө хооллодог байх, хүүхэд тань 6 сар хүрээгүй байх, мөн сарын тэмдэг ирээгүй байх гэсэн гурван зүйл нөлөөлж болох юм. Гэхдээ энэ зөвхөн магадлалыг багасгах боломж гэдгийг бүү мартаарай.
 
Хэдийгээр дээрх гурван нөхцөл байсан ч жирэмслэх боломжгүй биш гэдгийг санах нь зүйтэй. 
Зарим хүн бүр хүүхдээ дөнгөж хоёр сартай байхад нь жирэмсэлсэн байх жишээтэй. Зарим нь сарын тэмдэг нь ирээгүй олон сар болсон ч хүүхэд олох тохиолдол байсаар байгаа. Тиймээс эмч нар эхчүүдийг төрснөөсөө хойш цаг алдалгүй жирэмслэлтээс хамгаалах аргуудаас хэрэглэж эхлэхийг зөвлөдөг билээ. 
 
Орчин үед эмэгтэйчүүдэд эмч нар хөхүүл байх нь жирэмслэлтээс хамгаалах арга биш гэдгийг дахин сануулж байна. 
Жирэмслэлтээс хамгаалах олон арга бий. Ерөндөг, суулгац, эм, тариа, бэлгэвч гээд л. Эдгээрийг хэрэглэхийн өмнө та заавал мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж өөрт тохирохыг нь сонгоорой. 
 
Монголхатагтай 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл