
2021 оны 11-р сард Хятад улсын PPI буюу аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 12.9 хувиар өссөн бол аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 17.4 хувиар өссөн байна. 01-ээс 11 сарын PPI-ийн дундаж хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар, аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын үнийн дундаж индекс 10.7 хувиар өссөн байна.

PPI-ийн хувьд аж үйлдвэрлэлийн түүхий материалын үнэ 17.0 хувиар өссөн нь шууд нөлөөлж, PPI ойролцоогоор 12.66 нэгжээр нэмэгдэхэд нөлөөлжээ. Үүнд ашигт малтмалын олборлолтын үнэ 60.5 хувь, түүхий эдийн үйлдвэрийн үнэ 25.0 хувь, боловсруулах үйлдвэрийн үнэ 10.1 хувиар тус тус өссөн байна. Амьдралын хэрэгслийн үнэ 1.0 хувиар өссөн нь PPI-ийн түвшинд мөн нөлөөлж, 0.26 нэгжээр өсөн нэмэгдсэн байна. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.6 хувь, хувцас хунарын үнэ 1.2 хувь, өдөр тутмын ердийн хэрэглээний барааны үнэ 1.4 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 0.1 хувиар тус тус өсжээ.
Аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын үнийн хувьд, түлшний үнэ 43.8 хувь, химийн түүхий эдийн үнэ 25.1 хувь, өнгөт металлын материал, цахилгаан утасны үнэ 24.7 хувь, хар металлын материалын үнэ 19.4 хувиар өссөн байна.
