solongonews
Болд төмөр, нүүрсний салбарын үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгах ажлыг түргэтгэж байна
2016-08-05 21:11
Хятад улс болд төмөр болон нүүрсний салбарын үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгах ажлыг түргэтгэж байна.

Хятад улсын 2016 оны үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгасан ажлын тайлангууд ар араасаа гарч байна. Тоо баримтын дагуу, 7-р сарын эцсийн байдлаар, болд төмөр болон нүүрсний салбарын үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгасан хэмжээ нь бүтэн жилийн зорилтынхоо 38 хувь болон 47 хувьд л хүрч, бүтэн жилийн зорилтоо биелүүлэхэд хугацаа богино, үүрэг хүнд болоод байна. 8-р сарын 4-нд, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Аж үйлдвэржилт мэдээлэлжүүлэлтийн яам зэрэг олон яам хороод дахин хамтарсан хурал хийж, дээрх хоёр салбарын үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгахаа түргэтгэх тухай ажлын шинэ байршуулалт хийсэн байна.

Ажлын тохируулгын дагуу, энэ онд Хятад улс үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгаснаар 45 сая тонн болд төмөр дутуу үйлдвэрлэхийн зэрэгцээ, нүүрсний салбарын үйлдвэрлэлийг ч 250 сая тонноор хасах болно. Бодит ажлын зорилт үүргийг нэгэнт орон нутгууд болон холбогдох төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өгсөн бөгөөд хариуцлагын бичигт гарын үсэг зуруулсан юм. Ханжөү хотын болд төмрийн корпорацын санхүүгийн ажил эрхэлсэн газрын хариуцлагатан хэлэхдээ, өнгөрсөн оны эцэст, тус корпораци нэгэнт Баньшань уулын баазын ажиллагаагаа зогсоож, 12 мянган ажилтан ажилчнаа бусад ажлын байранд шилжүүлсэн юм байна. Үүний зэрэгцээ, үндэсний тусгай урамшууллын нөхөн олговор болох 267 сая юанийг 6-р сарын эцэс гэхэд олгох ёстой хүмүүсийн гарт хүргэсэн юм байна. 

"Нийт зардал нь их төлөв 2 тэрбум 500 саяас 3 тэрбум юань байлаа. Тухайн үед мужийн санхүүгээс биднийг 500 сая юаниар санхүүжүүлсэн юм. Үлдсэнийг нь бид өөрөө урьдчилж гаргасан, одоо бидэнд 2 тэрбум 500 сая юанийн хүүгүй зээл олгосон" гэжээ.

Дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн эгнээнд багтсан Хятадын хоёр том хар төмөрлөгийн компани-Шанхайн Баоган корпорац, Уханий хар төмөрлөгийн корпорац стратегийн дахин эмхлэн байгуулалт хийж байгаа нь сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд орж байна. Хентай үнэт цаасны компанийн ахлах шинжээч Фу Шаочи хэлэхдээ, энэ хоёр том хар төмөрлөгийн үйлдвэрлэл бүхий аж ахуйн нэгжийг нэгтгэж байгаа нь Хятадын өмнөд нутгийн хар төмөрлөгийн үйлдвэрлэлд илүүдэл үйлдвэрлэлээ багасгах хорон зай хангаж байна.

Нүүрсний салбарын илүүдэл үйлдвэрлэлийг зохицуулах талаар төвийн аж ахуйн нэгжийн нүүрсний салбарын эд хөрөнгийг удирдах салбар саяхан албан ёсоор байгуулагдлаа. Энэ нь төвийн нүүрсний аж ахуйн нэгжийн эх баялгийг хавсарган нийлүүлэх талаар хөрөнгийн баталгаатай болгож байгаа юм. Гэвч өдгөө Хятадын илүүдэл үйлдвэрлэлийн чадлыг багасгах ажил мөн л ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Зарим орон нутгийн захиргаа эдийн засгийн хөгжил болон нийгмийн тогтвортой байдлыг бодож, аж ахуйн нэгжийн өр зээл, хүмүүсийг байршуулах талаарх ажлын хурдыг хязгаарлаж байна гэж үзлээ.

Хамгийн шинэ тоо баримтаас үзвэл, 7-р сарын сүүлч болтол хар төмөрлөг, нүүрсний илүүдэл үйлдвэрлэлийн чадлыг багасгах талаар бүтэн жилийн зорилтынхоо 38 хувь болон 47 хувийг л биелүүлээд байна. Хагас жилийн хугацаанд үүргийнхээ хагасаас илүүг биелүүлэх зорилтоос нэлээд их зөрүүтэй байна. Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Фэн Фей хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн илүүдэл чадлыг буруулах талаар жишээлж хэлэхдээ, 

"Зэжян, Анхүй, Шаньши, Хөхнуур зэрэг 4 муж жилийн үүргээ биелүүлсэн. Тяньжиний төв аж ахуйн нэгжийн биелүүлсэн хэмжээ 60 хувийг давж, цаг хугацаа, үүргийн шаардлагыг хангасан байна. Хэбэй, Ляонин, Жянсу, Жянши, Хүбэй, Гуандүн, Сьчуань, Гүйуөү зэрэг мужийн ахиц удаан байж, 10-35 хувийг биелүүлсэн бол Чүнчин 2.3 хувь, Өвөр монгол, Гирэн, Хармөрөн, Фүжянь, Шаньдүн, Хэнань, Хүнань, Юньнань, Гансу, Шинжаан болон Шинжааны үйлдвэрлэл, байгуулалтын корпус зэрэг нутаг бодит чанартай холбогдох ажлуудыг хийгээгүй учраас ахицын хэмжээ 0 байж, болд төмрийн хэт үйлдвэрлэлийг намжаах үүрэг маш их бэрхшээлтэй байна" гэжээ.

Ялангуяа сүүлийн үеэс, нүүрс болон болд төмрийн зах зээлийн үнэ сэргэж байгаа явдал нь хэт үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр зорилгод шинэ бэрхшээлийг авчирсан байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шю Шао-ши 8-р сарын 4-нд болд төмөр нүүрсний ажил төрлийн хэт үйлдвэрлэлийг намжаах тухай тусгай хурлыг хуралдуулж, хэт үйлдвэрлэлийн ажлыг зоригтойгоор урагшлуулж, жилийн үүргээ товлосон хугацаандаа биелүүлэхийг онцолжээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл