Энэтхэг, Ирланд, Кени, Мексик болон Норвеги зэрэг таван орны төрийн далбааг байрлуулах ёслол 01-р сарын 04-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэнхимийн гадаа явагдлаа. Энэ нь эдгээр 5 орон Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүн орны үүрэгт ажлаа хэрэгжүүлж эхэлсний бэлгэ тэмдэг болов.
Энэтхэг зэрэг 5 орон Герман, Доминик Бүгд Найрамдах Улс, Өмнөд Африк, Бельги болон Индонезийг орлон 01-р сарын 01-нээс эхэлж Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон болсон. Эстони, Нигер, Сент Винсент ба Гренадин, Тунис болон Вьетнам нь Аюулгүйн зөвлөлийн бусад байнгын бус гишүүн орнууд юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нийт 15 гишүүнтэй. Үүнд Хятад, Франц, ОХУ, Их Британи болон АНУ бол байнгын гишүүн орнууд, үлдсэн 10 гишүүн нь байнгын бус гишүүн орнууд юм. Байнгын бус гишүүн орны үүрэгт ажлын хугацаа 2 жил, НҮБ-ын ерөнхий ассамблейн сонгуулиар жил бүр 5 гишүүнийг шинэчилдэг. Түүнчлэн улиран сонгогдож болохгүй тогтоолтой. Байнгын бус 10 гишүүн орны суудлыг бүс нутгаар хуваарилдаг. Тухайлбал, Африк тивийн бүс нутгаас 3, Ази Номхон далайн бүс нутаг, Латин Америк ба Карибын тэнгисийн бүс нутаг, Баруун Европ болон бусад бүс нутгаас тус бүр 2, Зүүн Европын бүс нутгаас 1 гишүүнийг сонгодог байна.
