solongonews
Ван И Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцоно
2020-10-19 16:07
Ван И Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцоно

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 10-р сарын 20-нд, Персийн булан дахь нөхцөл байдлын талаархи сайд нарын бага хурал хуралдуулж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И хуралд видео хэлбэрээр оролцох болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ОХУ Аюулгүйн зөвлөлийн 10-р сарын жижүүр орны хувиар Персийн булан дахь нөхцөл байдлын талаархи сайд нарын бага хурал хуралдуулах санаачилга гаргасныг Хятадын тал дэмжиж байна. Персийн булангийн бүс нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвт байсаар ирсэн. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болон холбогдох бүсийн улс орнууд энэхүү хурлаар нийтлэг ойлголтод хүрэхийг бид найдаж байна. Хятадын тал тус хуралд идэвхтэй оролцож, хурлаар бүс нутгийн улс орнуудын эв найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах эерэг дохиог дэмжих болно гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл