solongonews
ГХЯ-ны сайд Ван И Африкийн зочидтой уулзав
2019-06-24 17:25
Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Африкийн зочидтой уулзлаа.

    Бээжин хотноо энэ сарын 23-нд Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Хятадад ирж Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх, зохицуулах хуралд оролцож буй Сьерра Леоны Гадаад харилцааны сайд Набеела Тунис, Габоны Гадаад харилцааны сайд Били, Камеруны Гадаад харилцааны сайд Мбелла, Сан-Томе ба Принсипийн Гадаад харилцааны сайд Пинто, Сомалийн Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны сайд Авад, Мадагаскарын Гадаад харилцааны сайд Найна, Бүгд Найрамдах Конго улсын Гадаад харилцааны сайд Нгакоссо, Сенегалын Гадаад харилцааны сайд Амадоу Ба нартай тус тус уулзаж хэлэлцээр хийв.

Сайд Ван И Тунистай уулзах үедээ:

 - Хятад, Сьерра Леон бол сайн анд, сайн ахан дүүс, ямагт харилцан ойлгож, дэмжиж ирсэн юм. Хоёр тал цаашид харилцан бие биенийхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлаар хэлбэрэлтгүй харилцан дэмжих хэрэгтэй гэж хэллээ.

Билитэй уулзах үеэр:

 -  нэ удаагийн зохицуулагч хүмүүсийн хуралд Африк тивийн 53 орон дээд зиндааны төлөөлөгчдийн баг томилон оролцуулж байгаагийн дотор 25 орны гадаад харилцааны сайд бий. Энэ нь Хятад, Африкийн харилцааг Африк тив дээд хэмжээнд чухалчилж, бидний бат бэх эв нэгдэл, найрамдлыг бүрэн харууллаа. Хурал нь мөн Хятад, Африк шинэ нөхцөл байдалд стратегийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх чухал боломж болох юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоор боломж болгож, харилцааны шинэ хэтийн төлөвийг нээхэд Хятадын тал бэлэн байна гэж хэлэв.

Габоны Гадаад харилцааны сайд Били: - Хятад улстай төр гүрнээ засах арга туршлагын солилцоогоо нэмэгдүүлж, өөрийн хөгжлийн стратегиа "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахтай уялдуулахад бэлэн байна гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл