solongonews
Хятад улс болон НҮБ-ын хамтын ажиллагаа түүхэн шинэ гараан дээр байна
2021-10-26 14:40
Хятад улс болон НҮБ-ын хамтын ажиллагаа түүхэн шинэ гараан дээр байна.

Орон нутгийн цагаар 10-р сарын 25-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийсэн бөгөөд мөн өдөр Бээжинд болсон БНХАУ, НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийн ойг тэмдэглэх хурлын үеэр Ши Жиньпин даргын хийсэн чухал илтгэлийг тайлбарлажээ.

Жан Жүнь хэлэхдээ "Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ 50 жилийн ер бусын түүхэн замналыг системтэй дүгнэлээ. Өнгөрсөн 50 жил бол Хятад улсын дэлхий дахинд, хөгжил цэцэглэлт рүү хийсэн түүхэн үйл явц бөгөөд гүн гүнзгий утга агуулга, ёс учрыг агуулж, Хятад улс, НҮБ, дэлхий дахины хувьд онцгой чухал ач холбогдолтой, энэ нь хүн төрөлхтний түүхэн хуудаст үлдэх ёстой юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад улсын хөгжлийн ололт амжилт, НҮБ-д оруулсан хувь нэмрийг гүн гүнзгий тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн өөрийн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн зөв замыг сонгосон, үүгээрээ бид бахархах ёстой. 50 жилийн түүхийн үйл явц нь Хятад улс хөгжиж сайн болох тусам дэлхий дахинд улам сайн ашигтай гэдэг мэдээллийг уламжилсан" гэжээ.

Ирээдүйгээ бараалхахад Хятад улс болон НҮБ-ын хамтын ажиллагаа түүхэн шинэ гараан дээр байна. Дараагийн шатанд, НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газрын тэргүүн чухал үүрэг бол Ши Жиньпиний дипломат үзэл санааны удирдамжийн дагуу, Ши Жиньпин даргын ойн тэмдэглэлт хурлын үеэр хэлсэн чухал үгийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, Хятадын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ бусад улс орнуудтай хамтран ажиллаж, НҮБ-ын хөтөлбөрийн хэлэлцэх ажлуудыг сайтар хийж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд шинэ хувь нэмэр оруулах ёстой хэмээн Жан Жүнь онцолжээ. 

Найруулагч: Х
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл