13 жил хүлээсэн алтан медаль
2021-08-04 20:02
Токиогийн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн марафон сэлэлтийн 10 км-ийн уралдаан 08-р сарын 04-ний өдөр болж өндөрлөлөө.

29 настай Бразилын тамирчин Ана Марсела Кунья 04-ний өдөр болсон Токиогийн олимпын марафон сэлэлтийн уралдаанд 1 цаг 59 минут 30 секунд 08-ын үр дүнгээр Нидерландын дархан аварга Ловиндалыг ялж, алтан медаль хүртлээ.

Кунья 10 км-ийг туулахад 2 цаг хүрэхгүй хугацаа зарцуулсан бол тэрээр энэхүү алтан медалийн төлөө дөрөв дэх удаагаа олимпын наадамд өрсөлдөж байгаа юм. Үсээ Бразилын төрийн далбааны шар, ногоон өнгөөр будсан Кунья тэмцээний дараа:
- Мөрөөдөл биелнэ гэдэгт үргэлж итгэдэг байсан болохоор ялж чадсан гэж ярьлаа.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
