Тухайн өдрийн 19:00 цагт эхэлсэн шууд нэвтрүүлгийг гар утасны сайтаар нийт 300000 гаруй интернэт хэрэглэгч шууд хүлээн авч үзсэн байна. Юаний дээд нийслэлээр сэдэвлэн Торгоны зам дагуух монголчуудтайгаа золгон уулзах зорилго бүхий энэхүү үдэшлэгийг Шулуунхөх хошууны Намын хороо, Засгийн хорооноос голлон зохион байгуулж, Шулуунхөх хошууны Соёл, тамир, радио, телевиз, аялал жуулчлалын товчооны дарга Урантогосын удирдлагаар гүйцэтгэн ажиллав.

“Дэлхийн шанд-Мөнх тэнгэрийн эгшиг” цагаан сард зориулсан уран сайхны үдэшлэгийн ерөнхий найруулагчаар Өвөр Монголын Одон телевизийн найруулагч Хуулиншугуй ажилласан бөгөөд хөгжмийн найруулагчаар нэрт аялгуу зохиогч Машбат, бүжгийн найруулагчаар Хайнан мужийн Дуу, бүжгийн чуулгын орлогч дарга Жүгдэржаа, түүнчлэн Шулуунхөх хошууны Улаанмөчир чуулгын дарга Р.Сэцэнбаатар, Шулуунхөх хошууны Телевиз хорооны дарга Хөгжилт, уран сайхны зөвлөгчөөр Шулуунхөх хошууны УТЗЗ-ны дэд тэргүүлэгч, яруу найрагч Б.Оюундалай нар ажиллалаа. Энэхүү үдэшлэгт Өвөр Монгол, Монгол Улс, Бээжин, Шинжян, Ганьсү, Сүбэй, Си Ан, Хөхнуур, Бүгд Найрамдах Буриад улс зэрэг нийт арав гаруй газар орны монгол туургатнуудын урлаг соёлын нэр хүндтэй төлөөллүүд уригдан оролцсон юм. Тухайлбал, Хурд хамтлаг, МУСТА дуучин Б.Амархүү, Өвөр Монголын Жалам хар, ТТS хамтлаг, Анд хамтлагийн гоцлол дуучин Цэцэгмаа, нэрт дуучин Уянга, Шинжяны дуучин Мүсү, Хөхнуурын Цайдам хамтлаг зэрэг урлагийн нэр хүнд бүхий төлөөллөөс гадна спортын салбараас Улсын боксын аварга Отгонбаатар, нэрт уламжлалт дасгалжуулагч Чулуу зэрэг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг хамт олон хамтран ажилласан юм. Үдэшлэгийн хөтлөгчөөр Өвөр Монголын Одон телевиз, Шилийнголын Радио телевиз, Шулуунхөх хошууны Радио телевиз, Хөххотын Радио телевиз, Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, Хөлөнбуйрын Радио телевиз, Өнөрцэцэг сэтгүүлийн сэтгүүлч, хөтлөгчид уригдаж хөтөллөө. Дэлхийн цараатай өргөн хүрээг хамарсан энэхүү уран сайхны үдэшлэгийг цагаан сараар албан ёсоор телевизээр цацаж үзэгч олны хүртээл болгох юм байна.

























Э.ҮРЖИНХАНД
