Төрийн Зөвлөлөөс тогтмол хийдэг хурлын үеэр Санхүүгийн яамны орлогч сайд Шюй Хунцай илэрхийлэхдээ, Төрийн Зөвлөлийн нэгдсэн зохицуулалтаар, Санхүүгийн яам холбогдох байгууллага нэгжтэй хамтран ядуурлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын үр дүнг үнэлж, жилийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн 14 муж ӨЗО-ыг шагнан урамшуулнх гэжээ.
Тэрээр хэлэхдээ: - Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах хөгжлийн асуудал хариуцсан удирдагчдын баг 2019 оны ядуурлыг бууруулах ажлын үр дүнд үнэлгээ хийв. Үнэлгэээний дүнгээс харахад Хэбэй, Өвөр Монгол, Гирин, Анхүй, Жянши, Хүбэй, Хүнань, Гуанши, Хайнань, Чүнчин, Сычуань, Гүйжөү, Төвд, Шиньжян зэрэг 14 муж ӨЗО-ы үнэлгээ нь илүү сайн байлаа. Иймд Сангийн яамны ядуурлыг бууруулах ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний дагуу Төрийн Зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын алба энэ жилийн төвийн санхүүгийн ядуурлыг бууруулах тусгай санг тараахдаа дээр дурдсан 14 муж ӨЗО-ыг тус бүр 300 сая юаниар урамшуулж, нийт 4.2 тэрбум юанийг энэ удаагий шагнан хөхүүлэх арга хэмжээнд зориулах болно гэжээ.
