
“Цака” гэдэг нь төвд үг. Давсан нуур гэсэн утгатай. Цака суурингаас зүүн тийш дөрвөн километрийн зайтай “Толин цэнхэр давсан нуур” гэж алдаршсан Цакын давсан нуур бий. Энэ давсан нуурын нөөц хадгалагдац нь 459.5 сая тонн. Зүүн баруун тийш 15.8 километр, өмнө, хойш 9 километр, нийт талбай нь 145 километр2 байдаг. Энэ нь манай улсын том давсан нууруудын нэг бөгөөд хүнсний болон үйлдвэрийн давс нь бүх улсад нэртэй. Жил бүр 650 мянган тонн хүнсиний давсыг бүх улсын бүх газруудад борлуулдаг. Энд давс тээвэрлэх тусгай тээврийн төмөр зам бий. Энэ зам нь 43 километр ба Цагааннуурт хүрч Хөхнуур Төвдийн төмөр замтай нийлж байна .

Цакын давсан нуурын жуулчлалыг 1980 онд эхлэн нээснээс хойш дотоод, гадаадын жуулчлалын анхаарлыг ихэд татсан юм. Онцгойлон сүүлийн жилүүдэд Улаан тосгоны Засгийн газраас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, давсан нуурын жуулчлалын үйлсийг өргөнөөр хөгжүүлснээр жуулчлалын орлого шинэ тэмдэглэлийг үүдсэн байна. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 50 минутад Цакын давсан нуур энэ жилийн 1 сая дахь жуулчнаа хүлээн авч, жуулчдын тоо 1 саяыг давсан анхны жуулчлалын газар болсон байна. 8 дугаар сарын эхэн бол Цакын давсан нуурын жуулчлал хамгийн хөгжөөнтэй цаг үе мөн. Энэхүү жуулчлалын газар сүүлийн өдрүүдэд дотоод, гадаадын 40 мянган жуулчдыг хүлээн зочилж байна.












