PM2.5-ийн жилийн дундаж хэмжээ куб метр бүрдээ 80.6 мкг байж, үндэсний стандартаас 1.3 дахин илүү байсан бөгөөд энэ нь Бээжин хотын агаарын бохирдлын гол асуудал болсон гэж Бээжин хотын байгаль орчны газрын хамгийн сүүлийн тайланд тэмдэглэжээ. Бээжин хотын байгаль орчны газрын хариуцлагатан хэлэхдээ, Бээжин хот өдгөө 2030 оны байгаль орчны хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд үүнийг энэ оны эцэс юм уу ирэх жилийн эхээр гаргах төлөвтэй байна. Тус хөтөлбөрийн дагуу 2030 оны үеэр PM2.5 -ын хэмжээг үндэсний стандартад хүргэхийг хичээнэ гэжээ.

2015 онд Бээжингийн агаарын чанарын стандарт хангасан өдөр 186 байсан нь нийт өдрийн 51 хувийг эзэлжээ. Энэ нь 2014 оноос 14 өдөр нэмэгдсэн үзүүлэлт болох бөгөөд үүнд нэгдүгээр зэрэглэлийн цэвэр агаартай өдөр 13 багтсан байна. 2015 онд хүнд бохирдолтой өдөр нийт 46 байсан буюу нийт өдрийн 13 хувийг эзэлж, 2014 оныхоос 1 өдөр дутуу байв. PM2.5-ын хэмжээг 2014 оныхтой харьцуулбал 6.2 хувиар буурчээ.
2013 онд Бээжин хот цэвэр агаарын таван жилийн хөтөлбөр гаргасан бөгөөд тухайн жилд "12 дугаар 5 жил"-ийн бохирдлыг бууруулах үүргээ 2 жил урьдчилан биелүүлсэн байна.
