Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны хэвлэлийн бага хурал дээр эдийн засгийн төлвийг танилцуулав. Хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй:
- Эдийн засаг сэргэхэд зарим салбарт түр зуурын савлагаа үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Алс хэтээ харвал эдийн засгийн сайжрах хандлага бэхжиж байна. Хятад улсын эдийн засгийн төлөвийг ажиглахдаа өнөөгийн байдлыг оновчтой харахын зэрэгцээ хэтийн төлөвийг илүү тод таних шаардлагатай юм. Ерөнхийд нь авч үзвэл, эдийн засаг сэргэх хандлагатай байна гэж хэллээ.
Нэн түрүүнд үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэж, он гарсаар тус салбарын индексийн өсөлтийн гол цэг 50 хувиас дээш гарч, өнгөрсөн 05 дугаар сард 54.5 хувь буюу нэлээд өндөр түвшинд хүрчээ. Үүнээс гадна, хэрэглээ нэмэгдэж, 05 дугаар сард автомашины борлуулалт өнгөрөгч оны мөн үеэс 27.9 хувиар нэмэгдэж, зоогийн газар, аялал жуулчлалын хэрэглээ илт өссөн байна. Хөрөнгө оруулалтын хувьд үл хөдлөх болон үйлдвэрлэл, дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдэн чанар сайжирч, энэ оны эхний таван сарын хэмжээ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 4 хувиар өсч, үйлдвэрлэл 6 хувь, дэд бүтцэд хийгдсэн хөрөнгө оруулалт 7,5 хувиар тус тус нэмэгдсэн байна.
