solongonews
Цэнхэр алт усаа хайрлая
2021-03-22 10:43
Цэнхэр алт усаа хайрлая

Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэх саналыг анх 1992 онд Бразилын Рио-де Жанейро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр хэлэлцэж улмаар 1993 оноос эхлэн ЮНЕСКО гишүүн орнууддаа эл өдрийг тэмдэглэх уриаг гаргажээ.

Хятадын Анхүй мужийн Хэфэй хотын Фэйши шяны Хуаган дунд сургуулийн сурагчид “Цэнхэр алт усаа хайрлая” хэмээх гол сэдэвт үйл ажиллагаа 03-р сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна. Хүүхдүүдийн хамт Хэфэй ус хангах группийн усны үйлдвэрээр явж, тэдэнд усны үйлдвэрлэлийн үйл явцыг харуулан ус хэмнэх, усны хэрэглээний зөв дадлыг сурталчилсан байна. Усыг гамнадаг болгоё, хайрлаж хамгаалж сургая, үнэ цэнийг нь ойлгуулъя.

Ард иргэд маань цэвэр усыг ахуйн хэрэглээндээ, машин угаахдаа, бие засахдаа хүртэл гамнаж байя. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл