solongonews
Хятадын Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнд анхаарал хандуулж байна
2017-12-22 10:09
Синьхуа агентлагийн мэдээлснээр:

    - Өндөр чанартай хөгжлийг  дэмжих нь өнөө, ирээдүйн хэсэг хугацаан дахь хөгжлийн арга замыг тодорхойлох,  эдийн засгийн бодлого тогтоох, макро зохицуулалтыг  хэрэгжүүлэх үндсэн шаардлага юм гэж Хятадын Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнд үзсэн байна. Энэ нь Хятад улс хангамж, хэрэгцээний бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол шугам болгож, эдийн засгийн чанар, үр ашиг, хөдөлгөх хүчний өөрчлөлтийг ахиулан эдийн засгийн инноваци, өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэхэд бат бэх үндэс суурь тавихыг харуулж байна гэж  гадаадын ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. 

Энэтхэгийн  Livemint сонин өгүүлэл нийтэлж, өндөр чанартай хөгжлийг ахиулан эрсдэлээс сэргийлэх нь эдийн засгийн  зөвлөгөөний чухал сэдэв юм гэж нийтэлжээ. БНСУ-ын хэвлэлд: Хятадын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх зорилтыг өсөлтийн араас хөөцөлдөж байснаа ногоон өсөлт, тэнцвэртэй хөгжил тийш өөрчилж  байна хэмээн мэдээлсэн байна.

Сингапурын их сургуулийн Зүүн Азийн судалгааны газрын захирал Чэн Юннен:

- Хятадын эдийн засаг, үйлдвэрлэлийг шат  ахиулах замаар тоо хэмжээний хөгжлөөс чанарын хөгжил зүг шилжиж байна.  Иймэрхүү тохируулга нь Хятадын эдийн засгийн хөгжилд маш чухал юм. Хятад улс хүн  нэг бүрт оногдох ДНБ-ийг дээшлүүлэхийн тулд бодит эдийн засагт түшиглэх  ёстой. Харин бодит эдийн засгийн хөгжил нь технологийн инноваци, механизмын  өөрчлөлтөөр дамжин биелнэ гэж хэлсэн байна.

Саяхан Дэлхийн банк "Хятадын эдийн засгийн товч мэдээлэл" гаргаж,  эдийн засгийн ашигтай нөхцөл нь макро эдийн засгийн эмзэг талыг бууруулан,  өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд таатай боломж нээсэн юм. Хятад улс нэн чанартай, нэн  өндөр үр ашигтай, нэн шударга, нэн тогтвортой хөгжих боломжтой  гэж мэдэгджээ. 

 

Зохиогч: БАЙ ДАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл