Энэхүү хамтын ойлголтын хүрээнд үзэл ойлголт, зорилго зорилт, ажил үйлсийг нэгдмэл байлгахаар хичээж ажилласан.
2.Улс төрийг зөвлөлдөх санал санаачилгыг дэвшүүлэхийн эргэн тойронд “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний ажлыг ахиулахад сайн эхлэлийг бий болголоо.
Шинийг санаачлах, эв зохицонгуй, ногоон хөгжил, гадагш нээлттэй болон хамтдаа ашиг хүртэх гэсэн энэхүү таван хөгжлийн ойлголтыг дэмжиж, аль алинд нь хичээж ажилласан.
3.Практик ба дүрмийн шинэчлэлийг сайжруулж, Улс төрийг зөвлөлдөх ардчиллын бүтээн байгуулалтыг ахиулсан.
Үүнд, оны төлөвлөгөөг журамжуулж хэрэгжүүлсэн. Дүрэм тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг дэмжсэн. Ардчиллаар хяналт тавих туршлагаа дүгнэлээ.
4.Хамтран нэгдэж ажиллах давуу талаа хөгжүүлж, ард иргэдээ баяжуулах, улс орноо хүчирхэгжүүлэхэд олон нийтийн оюун санааг төвлөрүүлэн нэгтгэхээр чармайлаа.
Бүх шатны Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийг хамтруулан ажиллуулж, хүчийг нэгтгэлээ. Үндэстэн, шашин суртахууны чиглэлийн хүчийг төвлөрүүлэн нэгтгэхээр хичээж ажиллаа. Төрийн өмчлөлийн бус аж ахуйн нэгжүүдийн хүчийг нэгтгэхээр зорьж ажилласан. Мөн ӨМӨЗО-ны орны гаднах Хятад улс ба гадаадын хүчийг нэгтгэхээр чармайсан.
5.УТЗЗ нь өөрийн чадварыг дээшлүүлж, үүрэг тушаалаа сайн гүйцэтгэх тал дээр чухалчлан анхаарсан.
Улам идэвхтэй суралцах уур амьсгалыг бий болгохоор чармайлаа. Шилдэг санал санаачилгыг гаргахаар зорьсон. Үйлчилгээг найдвартай болгох ажлыг улам чанаржууллаа. Мөн суртал ухуулга ба удирдамжийн тал дээр анхаарч ажилласан.
