solongonews
2022 онд Хятад улсад дэлхийн чухал нуга газар 18-аар нэмэгдэв
2023-02-02 15:37
2022 онд Хятад улсад дэлхийн чухал нуга газар 18-аар нэмэгдэв.

"Дэлхийн бөмбөрцгийн бөөр" хэмээн нэрлэгддэг нуга газар нь усны эх үүсвэрийг хадгалах, усны чанарыг цэвэршүүлэх, уур амьсгалыг зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалах зэрэг экологийн янз бүрийн үйл ажиллагаатай, хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралтай нягт холбоотой экосистем юм.

2022 онд Хятад улсад дэлхийн чухал ач холбогдолтой 18 нуга газар нэмэгдэж, үүнд Бээжин дэх Янчин зэрлэг нугасны нуур, Хармөрөн дэх Их Хянган давааны Жиүчү 18 булан, Жянсу мужийн Хуай-Ань дахь Байма нуур зэрэг олон улсын ач холбогдолтой 18 нуга газар дэлийн чухал нуга газраар нэрлэгдсэн тухай Хятадын Үндэсний ой мод, өвсний удирдлагын газраас 02-нд зарласан байна. Ийнхүү Хятадад дэлийн чухал нуга газар нийт 82 буюу ерөнхий эзлэх талбай нь 7.647 сая га болж, дэлхийд 4-рт орсон байна.

Дэлхийн нуга газрын хадгалалт, нөхөн сэргээлтийн чухал оролцогч, хувь нэмэр оруулагч, удирдагчийн хувьд Хятад улс нуга газрын тухай конвенцын дагуу хүлээсэн үүргээ идэвхтэй биелүүлж, нуга газрын үнэн бодит байдал, хамгаалалтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, үндэсний нуга газрын хамгаалалтын төлөвлөлт, нуга газрын хамгаалалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж, байгалийн нөөцийн менежментэд илүү чухал нуга газрыг дэлхийд бүртгүүлж, олон улсын солилцоо, хамтын ажиллагааны платформыг сайжруулна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл