solongonews
Бичин багш монгол хүүхдүүдийн дунд ирлээ
2017-04-08 23:15
Хөххотын Үндэстний Туршилтын бага сургуулийн багш сурагчид энэ сарын 8-ны өдрийн үдээс өмнө сургуулийнхаа үүдэнд хадаг дэлгэн зогсоод “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” олон ангит киноны бичин багшийн дүрийг бүтээсэн Лю Шяо Лин Түн (Жан Жиньлай)-г угтлаа.

   

 Жүжигчин Жан Жиньлай  Өвөр Монголын багачуудын сониноос хэвлүүлсэн “Бичин багшийн ярьсан ‘Баруун тийш зорчсон үлгэр’ ”хэмээх монгол номын уншигчидтай золгох ёслолд оролцохоор тус сургуульд саатсан нь энэ аж. Ёслолын үйл ажиллааны үеэр, Жан Жиньлай:

- Сурагчдад “Далан хоёр хувилах их эрдэмд мэргэшиж, наян нэгэн саад бэрхийг инээмсэглэн угтмуй” хэмээх илтэл тавьж, сурагчдын сонирхсон асуултыг харилан, мөн бичин багшийн дүрийг тоглож сонирхууллаа. 

Өвөр Монголын багачуудын сониноос түүнийг Дүр төрхийн элчээр урьж үнэмлэх гардуулсан ба Хөххот Үндэстний Туршилтын сургуулиас хайр энэрлийн элчээр урьж үнэмлэх гардуулав.

"Бичин багшийн ярьсан ‘баруун этгээдэд зорчсон үлгэр" Монгол номын уншигчидтай золгох ёслол арван нэг дэх удаагийн тал нутгийн ном унших сарын цуврал үйл ажиллагааны нэг агуулгаар зохион байгуулагдаж байгаа юм. 2014 оны ес дэх удаагийн  тал нутгийн ном унших сарын үйл ажиллаагаар Жан Жиньлай гуай  “Бичин багшийн ярьсан ‘баруун этгээдэд зорчсон үлгэр’ ” номынхоо хэвлэлийн эрхийг Өвөр Монголын өдрийн сонины хороонд үнэ төлбөргүйгээр өгч, мөн Өвөр Монголын өдрийн сонины хорооноос эрхэлж буй Өвөр Монголын Багачуудын сониныхон орчуулан нийтэлж эхэлсэн байна. Улмаар сүүлийн өдрүүдэд энэхүү номын монгол хэвлэл Өвөр Монголын багачууд хүүхдийн хэвлэлийн хорооноос хэвлэгдэж, уншигчидтайгаа албан ёсоор золгожээ. Жан Жиньлайгийн хувьд энэ нь монголоор хэвлүүлсэн анхны бүтээл болж байгаа аж.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл